11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - УГТААЛЦАЙДАМ СУМ

Угтаалцайдам сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Халиугчин Боролзой хошуу. Талын-Уул, Асгат, Хар чулуут гэсэн 3багийн нийт 756 өрхөд 2583 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 26-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 5.49хүн/га сум юм.

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 147 км, Аймгийн төвөөс 192км зайд байрладаг.Төв аймгийн Баянхангай, Цээл, Заамар, Лүн, Жаргалант, Баянцогт сумдтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1160 м өргөгдсөн. Газрын гадаргын өндөр харилцан адилгүйгээс 900-1700 м байдаг Эх газрын эрс тэс уур амьсгалтай Баруун болон  өмнөд хэсгээр тэгшивтэр гадаргатай уул нурууг тусгаарласан Тээл, Цээл,Ятуутын хөндийн оршино Хамгийн том гол нь Халиугчин 7 км урсдаг Өвөр асгат, Ар-Асгат, Долоон тэмээт, Сондуул, Зүлэгт, Номт, Сэвсүүл зэрэг булаг шандтай Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын  бүс нутаг нь ойт хээр ба хээр талын завсрын төв бүсэд оршдог Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ТОО
0
0
0