11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХӨВСГӨЛ - АЛАГ-ЭРДЭНЭ СУМ

Алаг-Эрдэнэ сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Хөвсгөл аймгийн Алаг- Эрдэнэ сум нь 1926 онд байгуулагдсан.Газар нутгийн хэмжээ 450.3 га, үүнээс хот суурин 2365 га, зам 303 га, ой мод 158,4 мян.га, тусгай хамгаалалттай газар 61,3 мян.га, бэлчээрийн талбай 275,5 мян.га, ус 3545 мян.га-г тус тус эзэлж байна. Мөн 6 багийн 6001 хүн, 1738 өрх, 600 малчин өрх амьдардаг.

 Хөвсгөл аймгийн төв хэсэгт :Далайн төвшнээс дээш 1865 метрт өргөгдсөн,Улаанбаатар хотоос 733 км, Аймгийн төвөөс 63 км зайд байрладаг.Арбулаг, Улаан-уул, Ренчинлхүмбэ, Түнэл, Чандмань өндөр, Мөрөн, Бүрэн тогтох гэсэн 7 сумдуудтай хиллэдэг.
Сумын нутаг дэвсгэр нь ой мод, уулаар хүрээлэгдсэн мал аж ахуй болон аялал жуулчлал эрхлэхэд тохиромжтой. Физик газар зүйн хувьд Хангайн уулархаг мужид, Эгийн голын сав газарт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.

ТОО
0
0
0