11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХӨВСГӨЛ - ЦАГААН-УУЛ СУМ

Цагаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 5,870 орчим км² газар нутагтайгаас 5,190 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар 5,145 оршин суугчтай байсны ихэнх нь халххотгойдууд юм. Сумын төв Шарга нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 138 км, нийслэл Улаанбаатараас 840 км зайд оршино. 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Цагаан-Уул сум бий болжээ. Тус суманд байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий.

 1933 оны тооллогоор 1150 өрхийн 3,800 орчим иргэн, 101,000 орчим толгой малтай байв. 1959 онд Цагаан-Уул сумын нэг хэсгийг Бүрэнхаан суманд нэгтгэж, 1963 онд Шарга сум тус суманд нэгдсэн бөгөөд 1973 онд Бүрэнхаан сумыг татан буулгахад зарим хэсэг нь Цагаан-Уул суманд багтах болсон. 1956 онд Бадрал 
нэгдэл байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд татан буугджээ. Сумын нутагт Сангийн Далай нуур бий. 1976 онд Тэсийн голын эхэн орчмоос Уйгурын үеийн олдвор олджээ. Тус суманд Сангийн далай, Гандан, Тунамал гэсэн томоохон гурван нууртай, Жалханц хутагт Дамдинбазарын хийд байрлаж байсан туурь Тосон багийн Гурван модны хунх гэдэг газарт одоо хүртэл сүсэгтэх олны хөл тасардаггүй. Тэсийн голын эх энэ сумын нутагт байдаг. "Оргомчийн булан" гэх үзэсгэлэнт сайхан газар, дэлгэр мөрөн голоор зүүн талаараа хөрш сумуудтай эмжээрлэн хиллэсэн . эрт дээр үеэсээ анагаах ухааны эрхэм чанар нь тогтоогдсон "Өвгөдийн рашаан"," Барчингийн рашаан ","Агарын рашаан", Мөсөн түрүүний булаг" зэрэг лусын рашаанаар дүүрэн нутаг юм.

ТОО
0
0
0