11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨВӨРХАНГАЙ - УЯНГА

 Төв нь Улаанбаатараас 492 км, Арвайхээрээс 61 км зайтай, Онгийн голын хөвөөнд оршино. Хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3230 метр өндөр өргөгдсөн уулс, Таац, Онгийн хөндий, Найман нуур, Битүүт, Хятруун. Шурангийн улаан цохио зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, алт, эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай. Нэгдүгээр сарын дундаа температур -10,8- -18,4°С, долоодугаар сарын дундаж температур +8,2- +14,5 С. жилд дунджаар 250-400 мм тунадас унадаг.  Хүн амын тоогоор Өвөрхангай  аймгийн 19  сумаас 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог  хүн амын нягтрал 2,9 хүн/га/ сум юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Нэгдүгээр сарын дундаа температур -20,8°С, долоодугаар сарын дундаж температур 16,3°С жилд дунджаар 245,8мм тунадас унадаг

Газар нутаг : Нийт газар нутгийн хэмжээ 313936 га.

Тус сум нь сарлагаараа улсад тэргүүлдэг сарлагийн сүү тос болон Уянга хийцийн гэрийн эрээн модоороо улсдаа алдартай юм. Хүн амын тоогоор Өвөрхангай  аймгийн 19  сумаас 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог  хүн амын нягтрал 2,9 хүн/га/ сум юм.

ТОО
0
0
0