11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8-р сарын 18-ны тогтоолоор Октябрийн район нь Баянгол, Сонгино хайрхан дүүрэг болж зохион байгуулагджээ. Баянгол дүүрэг нь газар нутгийн хувьд урд талаараа Хан-Уул дүүрэг, баруун хойт талаараа Сонгино хайрхан дүүрэг, хойт талаараа Чингэлтэй дүүрэг, зүүн талаараа Сүхбаатар дүүрэгтэй тус тус хил залган оршдог.




Тус дүүрэг нь 1965 онд Октябрийн район нэртэй байгуулагдаж 63 мянган хүн амтай байсан бол 1992 онд 245.0 мянган хүн амтай болж 2.9 дахин өсчээ. Хүн амын тоо 2011 оны байдлаар 185005 хүн оршин сууж байна. 

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ 2949 га, малын тоо толгой 46.

Баянгол  дүүрэгт Гандантэгчилэн хийд, Соёлын төв, Өргөө кино театр, МҮЭСТО, Төмөр замын дуу бүжгийн чуулга зэрэг соёл урлагын томоохон төвүүд үйл ажиллагаа явуулдаг.
ТОО
0
0
0