11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨВӨРХАНГАЙ - БАРУУНБАЯН - УЛААН

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу. Цагаан овоо, хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр гэсэн 4 багийн нийт 680 өрхөд 2592 хүн амьдардаг.

Далайн түвшнээс дээш 1260 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл Бага Богд, Арц Богдын уулсын завсар хөндий дагуу, урд, баруун талаараа дов, толгод гүвээгээр хүрээлэгдсэн, ерөнхийдөө урдаасаа хойш чиглэгдсэн налуу гадаргуутай, уулсын хоорондох хөндий, хоолойн салхины нөлөө ихтэй, хойд уртрагийн 101 градус 26 минут, өмнөд өргөргийн 45 градус 12 минутын солбицолд оршдог. Иймд Баруунбаян-Улаан сумын уур амьсгалын байдал уулын нөлөөнөөс ихээхэн хамааралтай гэж үзэж болох юм. Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
НУТГАА_ДУУРСГАЯ_... - Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум | Facebook
Өвөрхангай  аймгийн баруун урд хэсэгт  хэсэгт: Улаанбаатар хотоос 605 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Богд, Баянхонгор аймгийн Богд сумдтай хиллэдэг.

Хуурай халуун зунтай, хүйтэн өвөлтэй.Говь хээрийн уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -18.7 градус 7 дугаар сарын дундаж температур +22.3 градус жилийн дундаж салхины хурд 3.3 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 50.3 мм
ТОО
0
0
0