11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨВӨРХАНГАЙ - БҮРД

   Бүрд сум нь Түшээт хан аймгийн Далай гүний хошуу /1691/ 1921 оны ардын хувьсгалын дараа Богдхан уулын аймгийн далай гүний хошуу болгон өөрчилж, улмаар удалгүй 1924 оны 6-р сард болсон сумдын хурлаас сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар Богдхан уулын Баян-өндөр уулын хошуу болгон өөрчилжээ.
1930 оны БНМАУ-ын Их Хурлын шийдвэрээр 1930 оны 11-р сарын 09-ний өдрийн захиргааны өөрчлөлтийн шийдвэрийг 1931 онд хэрэгжүүлж, Архангай аймгийн Бүрд сум нэртэйгээр байгуулсан. 1942 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдыг шилжүүлэхэд Өвөрхангай аймагт шилжүүлсэн.Одоо Аржаргалант, Их боригдой, Донгит, Ар хөшөөт, Онгон гэсэн  5 багийн  нийт  831 өрхөд 3018 хүн амьдардаг.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1460 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд хангай нурууны  зүүн хэсэгт хээрийн бүсэд уртрагийн 103048I өргөрөгийн 46051I оршдог     Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хээрийн бүсэд хамаарагддаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Бүрд суманд 55 овог, 170 төрлийн 373 зүйлийн ургамал ургадаг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -21,2С7 дугаар сарын дундаж температур +21,5Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тундасны нийлбэр 233-436.1мм
ТОО
0
0
0