11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬСҮМБЭР - БАЯНТАЛ

Говьсүмбэр аймгийн Баянтал сум нь хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошууны төв хэсэг, үндсэн нутаг нь юм.БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34-р тогтоолоор Зөвлөлтийн цэргийн ангийн хотхоныг түшиглүүлэн Улаанбаатар хотын харьяа Баянтал хороо нэртэйгээр 1991 оны 1-р сард байгуулсан. Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолын дагуу 1991 оны 7-р сараас Чойр хотын Баянтал хороо болж, улмаар 1994 онд Засаг захиргааны шинэ бүтэц зохион байгуулалтанд орсноор Говьсүмбэр аймгийн Баянтал сум болон байгуулагдсан.       Төвийн 1 дүгээр баг, хөдөөгийн 2 дугаар баг гэсэн 2 багтай нийт 335 өрхийн 961 хүн амтай. Үүнээс эрэгтэй 489 буюу 50.8 хувь, эмэгтэй 472 буюу 49.1 хувийг тус тус эзэлдэг.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн мужид, геоморфологийн хувьд говь, хээрийн бүсэд багтах бөгөөд улаан хүрэн шавранцар хөрстэй.Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Говьсүмбэр аймгийн хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 200 км-т Аймгийн төвөөс 27км зайд байрладаг.   Төмөр замын 14, 16, 18-р зөрлөгүүдийг харьяалж, баруун талаараа Дундговь аймгийн Цагаандэлгэр, хойд талаараа Төв аймгийн Баян, Баянжаргалан, зүүн, урд талаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр зэрэг сумдуудтай хиллэдэг. 

Хуурайдуу сэрүүн, салхи ихтэй зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -25С 7 дугаар сарын дундаж температур +20С Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
ТОО
0
0
0