11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Монгол улсын нийслэл хөгжлийхөө явцад 28 удаа нүүдэл сэлгэж 1778 онд Богд хан одоогийн тунгалаг Туул голын хөвөөнд шилжин суурьшсан бөгөөд 1786 онд одоогийн Монгол бөхийн өргөө байрлаж буй буурин дээр Цэцэн Хан суурин жасаа анх байгуулагдсан нь Улаанбаатар хотын анхны байгууллага болжээ.  




Баянзүрх дүүрэг нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдөрийн 79- дүгээр зарлигаар Найрамдлын район нэртэйгээр анх байгуулагдсан нийслэлийн ууган 4 дүүргийн нэг билээ. Тухайн үедээ нийт 20 хороотой 65 мянган га газар нутагтай, 7309 өрх, 39375 хүн амтай байсан. Энэ нь тухайн үедээ Улаанбаатар хотын анхны байгууллага байжээ.  

Баянзүрх дүүрэг өнөөдөр 124.4 га газар нутагтай, засаг захиргааны нэгж болох 24 хороотой, 56621 өрх, 264391 хүн амтай. Малын тоо толгой 38483.

 

ТОО
0
0
0