11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДАРХАН УУЛ - ШАРЫН ГОЛ

Монгол Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд Шарын голын нүүрсний орд газрыг нээж ашиглалтын нөөцийг тогтоосноор 1961 оны 10 дугаар сарын 17-нд уурхайн тосгоны анхны суурийг тавьжээ. Нүүрсний уурхай ашиглалтанд орж 1962 оны 10 дугаар сарын 21-нд Шарын голд засаг  захиргааны  нэгж байгуулах  шийдвэр  гарч, уурхайчдын хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааг  ОСГ-ны хоёр хороотойгоор үйл ажиллагаагаа эхэлж улмаар 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн хот, Монгол Улсын шинэ үндсэн хуулийн заалтыг үндэслэн УИХ-ын 1994 оны 32  дугаар тогтоолоор орон нутгийн хотыг Шарын гол сум болгон өөрчилж төвийг нь Шарын гол гэж нэрлэсэн юм.

Далайн түвшнээс дээш 900-1300 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай Хэнтийн уулархаг их мужид, геоморфологийн хувьд Дархан-Уулын өвөр, шарын голын хөндийд ерөнхийдөө хотгор газар оршино.  Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хангайн бүсэд багтдаг .

ТОО
0
0
0