11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬ-АЛТАЙ - АЛТАЙ

Говь-Алтай аймгийн Алтай сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Бишрэлт гүний хошуу. Баян-Овоо, Баянцагаан, Бадрал, Урт гэсэн 4 багийн нийт 543 өрхөд 2079 хүн амьдардаг.Бургастайн боомт, ХЦАнги, Зэвсэгт хүчний салбар ангиуд байрладаг.
Зургийн тодорхойлолт алга байна.
Далайн түвшнээс дээш 1100-3802 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нурууны үргэлжлэл Аж богдын өвөр говьд, цөлийн үндсэн бүс, говь хээрийн дэд бүс учраас дулааны улирал ихтэй, чийг багатай.Газар хөдлөлийн эрчим 5 балл.Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1360 км, Аймгийн төвөөс 358 км зайд байрладаг. Өмнө талаараа БНХАУ-ын Шинжан Уйгарын Хами аймагтай баруун талаараа , Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Цогт сумдтай хиллэдэг.

Өвөлд өнтэй, дулаавтар 30 хэм хүрч хүйтрэх нь ховор, хавар эрт урь орж, намар урт болдог. Зунд халуун боловч дотроо ялгаатай. Жнь: Алтайн цаадах говьдоо 30 хэм халж байхад Аж богд ууландаа мөнх цас тогтдог. Хур тунадас бага, үржил шим сайнгүй нөхцөлд ургамлын бүрхэвч тачир сийрэгч шим тэжээл сайтай өвслөг, бутлаг ургамал ургадаг нь Мал аж ахуй, ан амьтанд өгөөжтэй.1 дүгээр сарын дундаж температур – 20--25 С7 дугаар сарын дундаж температур +25-+30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тундасны нийлбэр 150-200 мм
ТОО
0
0
0