11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬ-АЛТАЙ - БУГАТ

Говь-Алтай аймгийн Бугат сум нь 1946 оны 7-р сард Амттайн голын хойд хөвөөнд байрлаж байсан Тамч сумаас тасарч 5 баг, 435 өрх 1719 хүн ам, 76620 толгой малтай, “БИЖ-АЛТАЙ” сум нэртэйгээр байгуулагджээ. Удалгүй Буга хайрхан уулынхаа нэрээр “БУГАТ” хэмээн нэршсэн бөгөөд хуучнаар Засагт хан аймгийн Бүс хайрхан уулын хошуу, зарим хэсэг нь дайчин бээсийн хошуунд харьяалагдаж байжээ.
Бугат сум
Сумын нутаг нь далайн түвшнээс дээш 1500-3755 м өндөрт оршдог. Нийт 994710 га нутаг дэвсгэртэй бөгөөд ихэнхийг өндөр шовх уулс, өргөн уудам говь хоолой, үзэсгэлэнт ухаа толгод тал хээр нутаг эзэлдэг. Нийт нутгийн 87 хувийг малын бэлчээр эзэлдэг бөгөөд хадлангийн талбай 135 га, тариалах талбай 450 га, гол ус нуур цөөрмийн эзлэх талбай 800 га болдог. Говь-Алтай аймгийн баруун хэсэгт:Улаанбаатар хотоос 1200 км,Аймгийнхаа төвөөс 204 км зайд байрладаг. Баруун талаараа БНХАУ-тай 140 км, хойт талаараа Тонхил сумтай 120 км, зүүн талаараа Төгрөг сумтай 60 км, урд талаараа Алтай сумтай 130 км газраар тус тус хил залган оршдог.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 27 С7 дугаар сарын дундаж температур +28 Сжилийн дундаж салхины хурд 9-12 м/сжилийн хур тунадасны нийлбэр 71.5 мм
ТОО
0
0
0