11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬ-АЛТАЙ - ЖАРГАЛАН

Говь-Алтай аймгийн Жаргалан сум нь хуучнаар Засагт хан аймгийн Үйзэн гүний хошуу бөгөөд 1924.06.05 –ний өдрийн Хантайшир-Уулын аймгийн Мөнх – Өлзий дэлгэр Уулын хошууны иргэдийн анхдугаар хурлаар байгуулагджээ. Энэ хурлаар тус хошуунд Батбуянт-Уулын сум, Жаргалан-Уулын сум гэсэн 2 суманд өрх 249, гэр – 10, баг 6 харгалзуулан зохион байгуулжээ. Хожим нь дээрх 2 сум нэгдэн 1924 онд Жаргалан сумыг байгуулсан түүхтэй.
Хөгжлийн Индекс
Өнөөгийн байдлаар тус сум нь засаг захиргааны нэгжийн 3 багтай, сумын төвд төсвийн 5 байгууллага, 11 аж ахуйн нэгж, үйлчилгээний 18 цэг үйл ажиллагаа явуулж байна. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн уулын хэв шинжид хамаарагдах, Хасагт хайрхан уул нь далайн түвшингээс 3000-3400 т орчим өндөр өргөгдсөн. Сумын газар нутгийн баруун захаас зүүн захын цэг хүртэл шулуун шугамаар 85 км, хойноос өмнөд цэг хүртэл 83 км байдаг.Улаанбаатар хотоос 1100 км, Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.Тус сум нь баруун, баруун хойт талаараа Говь-Алтай аймгийн Шарга, Баян-Уул зүүн талаараа Завхан аймгийн Алдархаан, Цагаан хайрхан, Цагаан чулуут сум, Говь-Алтай аймгийн Тайшир сумтай хиллэдэг.

Жаргалан нутгийн уур амьсгал нь их нууруудын хотгорын уур амьсгалтай салшгүй холбоотой. Уур амьсгалын үндсэн шинж нь гандуу дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй.
ТОО
0
0
0