11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬ-АЛТАЙ - ТАЙШИР

Говь-Алтай аймгийн Тайшир сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Хан Тайшир аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт хааны хошуу гол цөм нутгийг эзлэж оршиж байжээ. Одоо Хуримт, Далан, Галуут гэсэн 3 багийн нийт 412 өрхөд 1420 хүн амьдардаг. Газар нутгийн хэмжээгээрээ Говь-Алтай аймгийн 18 сумын 15-д ордог.
Газар зүйн онцлог. Тайшир сум нь Монгол Улсын баруун хязгаарт Говь-Алтай аймгийн зүүн хойт хэсэгт Хасагт Жаргалангийн нуруунаас урагшлан Хан Тайширын нурууны ар хүртэл хангай говийн зааг Завхан голын дагуу уул нуруу, тал хээр хосолсон 390.3 мян га талбайд оршдог.  Далайн түвшнээс дээш 2750-3275 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Говь-Алтай аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 1001 км, аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр, Жаргалан, Шарга, Завхан аймгийн Цагаан чулуут, Шилүүстэй зэрэг сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -21.8 С7 дугаар сарын дундаж температур +19.5 СЖилийн дундаж салхины хурд 3 м/сЖилийн хур тундасны нийлбэр 102.2 мм
ТОО
0
0
0