11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДОРНОГОВЬ - АЙРАГ

Далайн түвшнээс дээш 1000-1073 м өндөр өргөгдсөн. Дорнод говийн цөлөрхөг хээрийн бүсэд орно. Говь хээрийн бүсэд байдаг боловч голдуу тал хээрийн бэлчээр, говь цагаан хосолсон талархаг нутагтай. Хиаг, хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж, болжмор, шар мод, бут, бударгана, хөмүүл, таана, баглуур, дэрс, суль зэрэг малд шим тэжээл болох ургамлаар баялаг билээ.

Дорноговь аймаг :: Сум / Айраг сум

Айраг сум нь бүхэлдээ хайлуур жоншны нутаг. Бужгар, Баруун цагаан дэл, Хонгор, Сөрт, Хайрт, Дай уул зэрэг газруудад хайлуур жоншны томоохон ордтой. Шохойн болон гоёл чимэглэлийн өнгөт чулууны нөөцтэй. Байгалийн эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур, -31.8 С 7 дугаар сарын дундаж температур, +35-40 С жилийн дундаж салхины хурд, 6-12 м/с жилийн хур тунaдасны нийлбэр, 100-110 мм

ТОО
0
0
0