11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДОРНОГОВЬ - САЙХАНДУЛААН

Анх 1691 онд Халхад Говь мэргэн вангийн хошуу үүсч Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу,автономит засгийн үед Богд хаан уулын аймгийн Говь мэргэн вангийн хошуу гэгдэж байв. 

Дорноговь аймаг :: Сум / Сайхандулаан сум

1924 онд орон нутгийн засаг захиргааг шинэчлэхэд Их-Дулааны хошууны Сайхан сум, 1931 онд Дорноговь аймаг байгуулагдсанаар сумыг олон жилээр даргалж байсан Сайхан занги хэмээх Чоймболын сайхан,Их-Дулаан уулын дулааныг нийлүүлэн САЙХАНДУЛААН сум гэж нэрлэсэн.

Сумын газар зүйн онцлог хөрсний шинж чанарын хувьд хадан бүрхүүл бүхий бэсрэг уул, толгод элбэгтэй, хамгийн өндөрлөг нь далайн түвшнээс дээш 2122 метр өндөрт өргөгдсөн.Сумын нутагт аргаль, янгир, хулан, хар сүүлт зээр зэрэг улаан номонд орсон ховор амьтадтай.

Нутгийн хойд хэсгийн газрын гадаргууны ихэнх хэсэг нь цагаан чулуу /өөхөн чулуу/бүхий 33 ижил цагаан овоо байдаг нь энэ нутгийн байгалийн давтагдашгүй онцлог тогтоц юм. Сумын нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай, жилийн хур тунадасны нийлбэр 14-16мм, салхины голлох чиглэл баруун хойт зүгээс байх ба жилийн дундаж салхины хурд 9-12 м/сек, хавар, намрын улиралд 18-28 м/с хүрэх тохиолдол байдаг. 7 дугаар сарын дундаж температур+350С,1 дүгээр сарын дундаж температур -28 0С хүрнэ. Хур бороо элбэгтэй жилд нийт нутгийн 20 гаруй газарт задгай ус, тойром тогтдог хүн, мал ундаалахад тохиромжтой байдаг.

ТОО
0
0
0