11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДОРНОГОВЬ - УЛААНБАДРАХ

Улаанбадрах сум нь Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Цээл сумын Өлзийт багт харъяалагдаж байгаад 1925 онд хөдөлмөрчдийн хурлыг зохион байгуулж 200 гаруй өрхийн 1000 орчим хүн ам, 50000 гаруй малтайгаар Өлзийбадрах сум болон үүсгэн байгуулагдаж байсан. Дорноговь аймгийн Байгуулалтын түр хорооны шийдвэрээр 1931 онд Улаанбадрах сум болон өөрчлөгдөж Гурван зараад төвлөрч байгаад 1960 онд өнөөгийн байгаа Нүдэнд төвлөрсөн. Сангийн далай, Аргалант, Баянбогд, Нүдэн гэсэн 4 багт нийт 472 өрхийн 1542 хүн амьдарч байна.

Дорноговь аймаг :: Сум / Улаанбадрах сум

Дорноговь аймгийн өмнө хэсэгт:  Улаанбаатар хотоос 587 км,  Аймгийн төвөөс 137 км зайд байрладаг.Аймгийнхаа Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл сумдтай хиллэдэг. Мөн БНХАУ-тай 60 км газраар хиллэдэг.

Улаанбадрах сумын нутаг дэвсгэр нь хяр хадархаг болон элсэрхэг, элсэн манхан голлосон хөрстэй. Байгалийн тогтоц нуур цөөрөм, урсгал гол горхи байхгүй, булаг шанд, даацууд олон бий.Ургамлын бүлгэмдлийн хувьд сийрэг, тачирдуу боловч олон төрлийн бутлаг, буурцагт, үет ургамал болон шүүслэг агь гашуун, божмог, таана, хөмүүл, бударгана, хялгана, шар мод, баглуур зэрэг шим тэжээлт ургамал бүхий бэлчээртэй.

ТОО
0
0
0