11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДУНДГОВЬ - ХУЛД

Дундговь аймгийн Хулд сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Говь түшээ гүний Дэлгэрхангай уулын хошуу. Шувуутай, Олдох, Уул, Бүлээн гэсэн 4 багийн нийт 645 өрхөд 2299 хүн амьдардаг.
Далайн түвшнээс дээш 1000-1300 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 4-5 балл. Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий говь, тал буюу хөнгөн шавранцар, элсэнцэрцайвар хүрэн сайр чулуурхаг бор хөрс зонхилсон мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Дундговь аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 352 км,  аймгийн төвөөс 83 км зайд байрладаг.Өөрийн аймгийн Дэлгэрхангай,Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумтай хиллэдэг.
ТОО
0
0
0