11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

БАЯН-ӨЛГИЙ - БАЯННУУР СУМ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сум нь 1983 онд байгуулагдсан, хуучнаар “Боваан” гэдэг газарт 413 өрх 4 багтай байсан гэдэг. Одоо Цэцэгт, Баяннуур, Цагаан-арал, Шар сэхээ, Цул улаан гэсэн 5 багийн нийт 959 өрхөд 4,623 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас долдугаарт, газар нутгийн хэжээгээр есдүгээрт ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр буюу 1 га талбайд 4.6 хүн оногддог.

 

Газарзүйн байршил:  Баян-Өлгий аймгийн зүүн хэсэгт Улаанбаатар хотоос 1750 км, Аймгийн төвөөс 120 км зайд байрладаг бөгөөд өөрийн аймгийн Толбо, Алтанцөгц, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумуудтай хиллэдэг.

 

Газарзүйн онцлог. Тус сум баруун хэсгээр далайн түвшнээс дээш 4000-4200 м өргөгдсөн Цамбагарав уул, зүүн талаараа Ховд голоор хүрээлэгдсэн. Сумын нутаг дэвсгэр нь тал хээр ба өндөр уулын бүсэд багтдаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Сумын нутагт аргаль, янгир, ирвэс, шилүүс, гахай, туулай, хярс, мануул, үнэг,  чоно, тарвага, зурам, хойлог, ятуу, бүргэд, шар шувуу, ёл зэрэг 50 гаруй төрлийн ан амьтан, жигүүртнээс гадна улирлын чанартай нүүдэллэж ирдэг усны шувуудаас хун, ангир, галуу, тогоруу, нугас зэрэг 20 гаруй төрлийн шувууд байдаг.


Тус сумын нутгийн уулын хөндий бэл, голын хөвөөгөөр харгана, бургас, улиас, чацаргана, хус, хар сол зэрэг 10 гаруй төрлийн модлог ургамал, үхрийн нүд, тошлой, сонгино мэтийн жимсгэнэ, бутлаг ургамал агь, хар, цагаан шарилж, бударгана, ямаан арц, ерхөг, царгас, дэрс, цахилдаг зэрэг олон өнгийн цэцэг хужир шүү болон олон төрлийн ой мод, ургамал ургадаг.


Цаг уур: Тус сумын нутагт цаг агаарын байдал эрс тэс уур амьсгалтай хур тунадас бага унадаг. 1 дүгээр сарын температур ихдээ -43.50 багадаа -18.20 С, 7 дугаар сарын температур ихдээ +38,70 С, багадаа + 20,70 C жилийн дундаж салхины хурд 18м/с, жилийн хур тунадасны нийлбэр 6.32 мм. Нийт газар нутгийн хэмжээ 233,950 га.


Малын бүтэц. Сумын хэмжээгээр нийт 108243 мянган мал тоологдсноос тэмээ 428, адуу 3705, үхэр 4203, хонь 31072, ямаа 523, малчин өрх 417 байна.


Газар тариалан. Төмс, хүнсний ногоогоор аймгийн хэрэгцээний 60%-ийг хангаж байна. Ноолуурын гарц сайтай уулын бор ямаатай.  Нутгийн сор бүтээгдэхүүн нь алим.