11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

АРХАНГАЙ - ӨГИЙНУУР СУМ

Өгийнуур сумын нутаг нь хуучнаар Бишрэлт бэйл, Сүжигт бэйс, Түшээт гүний хошуу, Заяын шавийн нутаг юм. 1952 онд Хотонт, Батцэнгэл, Өлзийт сумаас тасалж байгуулсан. Нутаг дэвсгэр 1686 км.кв. Хүн ам 3021. Мал сүргийн тоо толгой 152700. Өгийнуур сум нь засаг захиргааны бүтцийн хувьд Тоглох, Дойт, Зэгстэй, Өгий, Орхон хэмээх багуудтай. Нутгийн ихэнх хэсгийг Орхон, Тамир, Хөгшин Орхоны тал хөндий эзэлдэг. Тамир, Орхон, Хөгшин Орхон, тэдгээрийн цутгал голууд урсдаг. Өгийнуур зэрэг нуур тойром олонтой. Сумын төв нь Зэгстэй хэмээх газар. Аймгийн төвөөс зүүн тийш 100 км зайтай оршдог.