11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

АРХАНГАЙ - ХАШААТ СУМ

Хашаат сумын нутаг нь хуучнаар Түшээт хан аймгийн нутаг байв. 1931 онд Богдхан уулын аймгийн Хангай хайрхан уулын хошуунаас байгуулагдсан. Сумын нутаг дэвсгэр 2585 кв.км. Хүн ам 3325. Малын тоо толгой 225108. Нутгийн захиргааны бүтцийн хувьд Хашаат сум нь Жаргалант, Номгон, Цайдам, Цагаан хад, Баян хэмээх багуудтай. Сумын төв нь Баян бөгөөд аймгийн төвөөс зүүн тийш 170 км зайтай оршдог.


Талархаг нутагтай, өмнөд хэсэгт Баян зэрэг нам уулстай. Нутгийн ихэнхийг Хөгшин Орхон, Лүн, Баян, Жаргалантын хөндий эзэлдэг. Голуудын хөндийгөөр бургасан шугуйтай.