11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨМНӨГОВЬ - ЦОГТ-ОВОО СУМ

Аймгийн төвөөс зүүн хойш 140 км зайд оршдог. Алгуй улаан цав түүний орчин, Тогоон төмөр хааны амьдарч байсан суурин газрын нэрээр Өмнөговь аймгийн 9 гайхашигийн нэгд орсон. Улаанбаатар, Дундговь аймгаас ирэх жуулчдын  замд байрладаг. Даланзадгад –Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай зам энэ сумаар дайрч байгаа нь сумын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Сумын орчинд Дугшихын хөндийд Тогоонтөмөр хаан амьдарч эрт үед амуу будаа, олсны ургамал тариалж байсан гэдэг.



Цогт-Овоо сумаас зүүн хойш 30 орчим километр зайд Дундговь аймгийн Цагаан суварга жуулчны бааз байрладаг нь аялал жуулчлалын дамжих газар болоход нөлөөлж байна. Одоогоор жуулчны баазгүй сумын төвдөө цөөнгүй зочид буудал, хоолны газруудтай болсон.