11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨМНӨГОВЬ - МАНЛАЙ СУМ

Аймгийн төвөөс зүүн хойш 220 км зайд оршдог. Монгол улсын хурц арслан Дэмүүлийн төрсөн нутаг. Манлай сум, Дорноговь аймгийн зааг нутагт  Сүйхэнтийн чулуужсан модон ой байсан. Газар нутгаас нь эртний амьтан ургамал, далайн ёроолын нялцгай биетэн, загасны үлдэгдэл, мөр бүхий чулуу ихээр олддог. Улаанбаатар хотоос Манлай сумаар дамжин “Оюу толгой” руу чиглэсэн авто замууд бий болсон. Аялал жуулчлал бараг хөгжөөгүй боловч авто зам дагасан хүмүүсийн хөдөлгөөн ихэссэнээс сүүлийн жилүүдэд зочид буудал, хоолны газрууд олноор байгуулагдаж байна.