• Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ШАТАР ЧУЛУУ
    Зургийг Б.Баяр
  • Булган, Баян-Агт сум
    ШИВЭЭТ УЛААНЫ ЦОГЦОЛБОР
  • Хөвсгөл, Бүрэнтогтох сум
    УУШИГИЙН ӨВӨРИЙН БУГАН ХӨШӨӨ
  • Булган аймаг
    НАРИЙН ХҮРЭМТИЙН ХҮН ХӨШӨӨ
    Зургийг Б.Баяр
  • Төв, Эрдэнэ сум
    ТОНЬЮКУКЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Хутаг-Өндөр сум
    БАЙБАЛЫК ХОТ буюу БИЙБУЛАГИЙН ТУУРЬ
    Зургийг Н.Энхболд
  • Булган, Дашинчилэн сум
    ХАР БУХЫН БАЛГАС
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хэнтий, Цэнхэрмандал сум
    ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
    Хаадын хөшөө бүхий цогцолбор
  • Хархорум хотын гэрэлт хөшөөний суурь
    МЭЛХИЙ ЧУЛУУ
    Өвөрхангай, Хархорин сум
  • Төв, Эрдэнэ сум, Ёл уул
    XIII ЗУУН ЦОГЦОЛБОР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хэнтий, Батширээт сум
    ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМ
    Ихэсийн газар
  • Хэнтий, Дэлгэрхаан сум
    НОМЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ
    Хөдөө арал, Аураг ордын туурь
  • Төв, Эрдэнэ сум
    ЧИНГИСИЙН МОРЬТ ХӨШӨӨ
    Цонжинболдог толгой
  • Хэнтий, Баян-Адарга сум
    МОНГОЛ ХАТАДЫН ӨРГӨӨ
    Зургийг Ж.Мөнхжаргал
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ЛАМТЫН ХҮН ХӨШӨӨ
    Зургийг Б.Баяр
  • Хан Хэнтийн нуруу
    БУРХАН ХАЛДУН УУЛ
    Зургийг Б.Батзаяа

12. МОНГОЛЫН ТҮҮХ

ХАЛХГОЛЫН ДАЙН БА СТАЛИНЫ СТРАТЕГИ

Халхголын дайны ялалтын ойн баярыг анх 1969 онд 30 жилийн ойгоос нь эхэлж тэмдэглэсэн түүхтэй. Байлдааны талбарт 237  цэрэг эрс амь үрэгдсэний 90 байлдагчийг Хамар даваанд морьтой жагсаж байхад нь Зөвлөлтийн цэргийн бөмбөгдөгч онгоц эндүүрч бөмбөгдөн араас нь пулемётоор шүршсэн. Баргын морин хороо гэж эндүүрч бөмбөгдсөн энэ үйл явдлыг цагаатган хамгаалахын тулд Монголын талын корпус командлагч Лувсандоной, жанжин штабын дарга Цэрэн нарыг “Японы онгоцыг дуудан ирүүлж өөрийн цэргийг бөмбөгдүүлсэн” хэмээн гүтгэж Москвад аваачин буудаж хороогоод эл хэргийг сөхөж мэдэх хэн бүхнийг баривчлан буруутгаж алсан байдаг. Мөн 237 цэргийн гуравны нэгийг “Японы тагнуул” гэж хардан гүтгэж хороосон байдаг. 

Японы төрийн эрхийг Араки тэргүүтэй цэргийнхэн толгойлж Зүүн хойд Хятадын нутаг дахь Манжуурыг эзлэн Манж-Го гэх тоглоомын улсыг 1932 онд байгуулсан. Харин Оросууд БНМАУ гэдэг тоглоомын улстай. Энэ нь 1907 онд Орос-Японы хооронд байгуулсан нууц гэрээгээр Японы тал Манжуур, Барга, Өвөрмонголыг авах, Оросын тал Монголын нутгийг авахаар аль хэдийнэ тохирсон үйл явдал байв. Энэ гэрээндээ оросууд үнэнч байж өвөрмонголчуудыг Нийслэл Хүрээнээс хол байлгах, Өвөрмонгол ба Халх хоёрын нэгдэх оролдлогыг таслан зогсоох ажил хийсэн.  

1905 онд Японы тал Оросыг ялаад 1920 онд Оросын дотоодын иргэний дайныг далимдуулан Алс Дорнодыг эзэлж байсан түүхтэй ба газар нутгаа хуурай газарт тэлэх эрмэлзэлтэй байсан нь ил байв. Монголд 1932 онд бослого гарч үймэх үеэр Сталин Монголыг Зөвлөлтийн Коментернээс салгаж өөрийн мэдэлд авсан байна. 1929 онд Монголд төрийн эргэлт зохион байгуулсан Коментерний төлөөлөгчдийн бичсэн дүгнэлтэнд  “800 мянган хүн амтай, энэ бүдүүлэг ард түмний хүн нь гэхээсээ илүү газар нутаг нь маш ач холбогдолтой” гэсэн байсан нь Сталины анхаарлыг улам татжээ. Монголын газар нутгийг Япон ба Хятадаас тусгаарлах “жийргэвч бүс” болгох зорилгыг улам батжуулсан дүгнэлт байв.

1934 оноос Монголын нийгэмд нөлөөтэй сэхээтнүүд, язгууртнуудыг нэг бүрчлэн бүртгэж 1937 оноос эхлэн хороож устгах ажиллагаанд шилжсэн. Маршал Члйбалсангийн тэмдэглэлд 56938 хүн “Японы тагнуул” хэмээн бүртгэгдсэн ба 37000 хүн нь хороогдсон юм. Оноох ял нь буудан хороох, эсвэл 10 жил гянданд хорих гэсэн 2 төрөл шийтгэл байв.  Мөрдөгдсөн хүмүүсээс “Би японы биш германы тагнуул” гэж хэлээд буудан хороогдохоос аврагдаж 10 жилийн хорих ял явсан жишээ ч байдаг аж.

Сталин Монголын зүүн хилийн цаана байх барга, халх хоёрын дунд “хилийн маргаан” гэгчийг санаачлав. Хайлаарт төвлөрч байсан Квантуны армийн хил хамгаалах цэргийн хүчин нь БНМАУ-ыг эзлэх битгий хэл Алс Дорнодыг эзлэх хэмжээний зорилгогүй, зэр зэвсгийн хүч муутай жижиг хүчин байсан тухай нууц архивуудаас эдүгээ илэрч байгаа аж. Токиогоос ирсэн тушаалд Манж-Го ба БНМАУ-ын хилийн зурвас маргааныг шийдвэрлэх, Гадаад Монголын нутагт нэг ч алхам зөрчин халдахыг хориглосон байдаг. Японы Квантуны армийн генерал Комацүбара нь Зөвлөлтийн агент байсан нь илэрсэн ба үүнтэй холбоотой олон баримтыг түүх судлаач Равдангийн Болд АНУ болон Тайваны архивуудаас илрүүлжээ.

Манж-Го, Япон, БНМАУ-ын гурвалсан хэлэлцээр Манжуур сууринд удаа дараа болоход Япон улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байжээ. Хэлэлцээрийг Ерөнхий сайдын орлогч Самбуу толгойлсон бөгөөд түүнийг эргэж ирэнгүүт Москвад дуудаж буудан хороожээ. Монголд Зөвлөлтийн цэргийг оруулж байрлуулахыг Сталин  Ерөнхий сайд Гэндэнгээс шаардаж эхэлсэн аж. Гэндэн сайд, Дэмид жанжин нар үүнийг эсэргүүцэж байсан учир Дэмид жанжинг хордуулж, Гэндэнг баривчлан 11-р сарын 26-нд буудан хороожээ. Монголын Засгийн газраас асуулгүйгээр 1936-37 онд нэлээд том цэргийн хүчин Монголд ирж Чойр хэмээх томоохон хийдийн лам нарыг хөөж гаргаад байрлаж байсан гэдэг.

Зөвлөлт Япон хоёр Москвад эвлэрэх хэлэлцээр эхлүүлчихсэн байсан 9-р сарын 12-нд Японы тал гэнэт довтлон “дүрмээс гадуур” үйлдэл хийсэн. Гэнэтийн энэ довтолгооны үед Монголын армийн 22-р морьт хороо ухарсанд “айсан урвагч” хэмээн буруутгаж тус хороог хэлмэгдүүлэн хороожээ.  Мөн энэ үеэр баргууд Нөмрөг голын зүүн талын Мана уулыг эзэлсэн бөгөөд энэ үед эвлэрлийн хэлэлцээ хийж байна, хөдөлж болохгүй гэсэн тушаал авсан 22-р хороо яаж ч чадаагүй гэдэг. Ийнхүү Монголын Мана уул алдагдсан аж.

Москвагийн Түүх архивын дээд сургуулийн профессор А.Крушнельницкий, түүхч В.Воронов нар Халхголын дайны тухай шинэ шинэ баримтуудыг гаргаж ирсэн бөгөөд урьд нь мэдэгдээгүй маш олон хачирхалтай фактууд байгаа юм.

Зөвлөлтийн тал 1939 оноос хамаагүй өмнө 32 мянган цэрэг, зэвсэг техник бэлдэж байсан нь тодорхой болсон. Япон ба Манж-Го улсын цэрэг эхэлж Монгол руу халдаагүй, тэднийг хөдлөхгүй болохоор нь монгол цэргийн хувцастай Зөвлөлтийн тагнуулынхан Манж-Го-гийн хилийг зөрчин нэвтэрч хилийн хамгаалалтынхныг буудан сандаргаж өдөөн хатгажээ. Япончууд Буйр нуурын хилийн заставын орчмоор хил зөрчин орж ирж Халхголын дайн эхэлсэн гэж олон жилийн турш түүхийн хичээлээр заасан боловч Монголын хилийн тийм застав ч байгаагүй болох нь ил болсон. Хилийн маргаантай зурвас гэгчийг Зөвлөлтийн цэргийн тагнуулын топографи, картографи хариуцсан газраас зориуд хуурамчаар үйлдэж Монголын талд итгүүлсэн байдаг. Энэ бүхнээс харахад Сталин Монголд эрхшээлээ тогтоохын тулд зохиосон агуу стратегич гэдгээ харуулсан түүх аж.

 

Халхголын дайны бодит байдал: Япон-Манжго-гийн 75000 цэрэг, Монгол-Зөвлөлтийн 57000 цэрэг оролцсон дайн. 1939 оны 5-р сарын 11-нд эхэлсэн. Зөвлөлт-Хятадын үл довтлолцох гэрээ 1937 оны 8-р сард байгуулагдсан.

Маршал Чойбалсан 1937 оны 9-р сарын 2-нд Цэргийн яамны сайдаар томилогдсоны дараа Монголд их хэлмэгдүүлэлт 1937 оны 9-р сарын 10-нд эхэлж 1939 оны 3-р сар хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд Монголын Ардын армийн цэргийн бүх удирдах албан тушаалтнууд өөрчлөгдөж шинэ хүмүүсээр солигдсон.

1939 оны 6-р сарын 3-нд Японы Квантуны арми Хайлаарт шилжсэн ба 6-р сарын 17-29-нд Зөвлөлтийн онгоцнууд Халуун рашаан, Амгаланбаатар хотыг бөмбөгдсөний хариуд Японы Квантуны арми Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн. Энэ бөмбөгдөлтөөр 60 гаруй хүн алагдаж шархадсан. Маршал Жуков 6-р сарын 28-нд Монголд хүрэлцэн ирсэн. 7 сарын 3-ны өглөө 10 мянган хүнтэй Японы арми Халхголыг гатлан ирсэнд Монголын 6 ба 15 дугаар морьт дивиз санамсаргүй тулгарч ширүүн дайтаж их хохирол амссан. 7 сарын 13-25-ны хооронд Япончуудын гол довтолгоонууд хийгдэж нэлээдгүй хохирол учруулжээ.  Правда, Известия, Итар ТАСС агентлагийн сурвалжлагч нар ирсэн байсан ба Жуковын тушаалаар Монгол- Зөвлөлтийн цэрэг 10 гаруй хоног ерөнхий дөвшилт хийсэн. Хэдийгээр 8 сарын 30-нд манай ялалтаар дайн дууссан боловч 9-р сарын 1-5-ны хооронд Нөмрөгийн гол орчимд том тулаанууд болж, 9-р сарын 11-нд дэлхийн түүхэнд болж байгаагүй олон онгоцтой агаарын дайн болсон. 9-р сарын 16-нд Зөвлөлтийн Гадаад хэргийн Ардын комиссар Молотов, Японы элчин сайд хоёр гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаар дайн дууссан бөгөөд Японы тал 18500 хүнээ алдсан байв.