13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

БОДЬ ГӨРӨӨС

Буддын сүм хийдүүдийн хаалганы оройд номын хүрдний хоёр талд эр эм хос буга буюу бодь гөрөөс байдаг. Бурхан багш нэг саглагар модны доор сууж сургаал хайрлаж, гэгээрэлд хүрэхэд хамгийн түрүүнд ирж сургаалийг нь сонссон амьтан бол бодь гөрөөс хэмээдэг. Бодь гөрөөс нь амар амгалан, төгс жаргалан, бодь мөрийн замыг илэрхийлнэ. Буддын домогт алтан эвэрт шидэт буга гэж байх бөгөөд тэрээр зөвхөн ариун зүрх сэтгэлтэй нэгэнд л үзэгддэг гэнэ. Бугыг голдуу амирлангуй бурхадын хөрөгт дүрсэлдэг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.


ТОО
0
0
0