14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

НАУРЫЗЫН БАЯР

Исламын шашинтай улс үндэстнүүд жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “өдөр шөнө тэнцсэн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг баяр юм. Хүйтэн өвлийг өнтэй давж, урин хаврыг угтан авч буйн бэлгэдэл бүхий “Нарын баяр – хаврын баяр” ажээ. Наурызын баярыг 3000 жилийн тэртээгээс үүсэлтэй гэдэг. Эдүгээ дэлхий даяар тархан суурьшсан казах үндэстнүүд эл баярыг гэр бүлийн, танил дотно хүмүүсийн хүрээнд Азербайжан, Албани, Афганистан, Гүрж, Иран, Ирак, Казахстан, Косово, Киргизстан, Монгол, Узбекстан, Тажикстан улсад өргөн тэмдэглэж байна. Уг баярын өдөр аарцаар амталсан хөц будаатай шөл зэрэг олон төрлийн амттай хоол хүнс ихээр бэлтгэж гэр бүл, найз нөхөдтэйгөө баярлан цэнгэж, ахмадууддаа золгож хүндэтгэл үзүүлдэг. Архи дарс огт хэрэглэдэггүй. Ширээн дээр хэр зэрэг амттай олон төрлийн идээ будаа бэлтгэсэн байхаас ирэх жилийн өнгө тодорхойлогдоно хэмээн үздэг. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны тогтоолоор Наурызын баярыг тэмдэглэлт өдрийн жагсаалтанд оруулжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0