Адууг тамгалахад
зориулсан урт иш бүхий төмөр хэрэгсэл бөгөөд морины соёлын чухал нэг
бүрэлдэхүүн юм. Адууны тамга нь монгол овог аймгийн гарал үүсэл, шашин шүтлэг,
хаадын угсаа залгамжлалтай шууд холбогддог. Өмчийн ялгааг илэрхийлэх урт удаан
жилийн түүхтэй адууны тамганууд нь гүнзгий утга агуулгатай. Эрдэмтэн судлаачид 1000 гаруй янзын тамга
дүрсийг Монголын өргөн уудам нутаг дээрх хад чулуунуудаас олж илрүүлсэн бөгөөд
нүүдэлчдийн соёл, итгэл бишрэл, бэлгэдэл ихэд шингэсэн байдаг. Хамжлагат
нийгмийн үед ноёд баячууд адуу малдаа дардаг дүрсийг “тамга”, жирийн эгэл
ардууд адуугаа тамгалах эрх авч малдаа дардаг дүрсийг “тэмдэг” хэмээн нэрлэж
байв. Тамгыг халаан улайсгаж адууны гуянд дарж үлдээдэг. Монголчуудын адууны
тамгаа сонгох, уламжлуулах, тамга салгах ёсон нь нарийн дэг жаягтай ба одоогийн
хэрэглэж буй тамганд эртний хаад язгууртны овгийн сүлд хадгалагдсан байдаг.
Хэнтий аймгийн Рашаан хаднаа 300 гаруй адууны тамганы дүрс сийлэгдэн үлдсэн нь
судлаачдын анхаарлыг татсан бөгөөд чулуун зэвсгийн үеэс эхлээд дундад зуун
хүртэлх үеийг хамарсан байдаг онцлогтой. Тамга хэмээх үгний “там” хэмээх язгуур
нь “төөнөх, цоонох” гэсэн утга бүхий түрэг үг ажээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.