14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

МАЛ СЭТЭРЛЭХ

Мал сүргээ өсөж үржихийг бэлгэдэн тэнгэр эрхэс, гал голомт, бурхан шүтээн, уул овоондоо даатгаж ирсэн монголчуудын уламжлалт зан үйл. Жил бүрийн намар айлууд жасаагаа уншуулан бурханаа тахиулж даллага авахуулахдаа хамгийн хайртай малаа бурхандаа даатгаж дүрэлзэн асаж буй галын өмнө сэтэрлэх буюу хуучин сэтрийг нь сэргээн хив хадаг, бүч сэлтийг зүүдэг. Сэтэрлэж буй малын нас зүс, удам угсаа, үр төл, ашиг шим эзэндээ ямар тустайг нь дуудан өөдлөн дэвжихийн өлзийтэй үг хэлж малдаа сүү амсуулаад ижилд нь тавьдаг. Сэтэрлэсэн малыг унаж эдлэх, зодож цохих, харааж зүхэх, хутга мэс хүргэх, арилжиж худалдах зэргийг цээрлэдэг. Өөрөөр хэлбэл, мал сэтэрлэнэ гэдэг нь тухайн малыг өөрийн үхлээр үхэх хүртэл сүрэгт нь онголон дархалж байна гэсэн үг юм.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0