14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ГЭЭГДҮҮЛЭХ ЁС

Эрт үед төрөхийн хүндрэлээс, эсвэл элдэв өвчин эмгэг, ослын улмаас нас барсан нярай хүүхдийг оршуулахдаа “гээгдүүлэн оршуулдаг” ёс байжээ. Морины ганзаганаас тухайн нас барсан хүүхдийн шарилыг хөнгөн ганзагалаад уулын энгэр газраар явдаг. Явдал дунд ганзаганаас шарил өөрөө мултарч унах хүртэл алхуулах бөгөөд унасан тохиолдолд морьтон эргэж харалгүйгээр явсан замаасаа өөр газраар буцах ёстой. Мөн үхэр тэргэн дээр тавиад зориуд бартаатай газраар явж тэргэний донсолгооноор унагадаг арга ч бий.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0