14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

МОНГОЛ ГЭРИЙН НАРАН ЦАГИЙН ХУВААРЬ

Гэрийн тооноор тусах нарны гэрлээр цагаа баримжаалан  өдөр тутмын ажил хөдөлмөрөө зохион байгуулах, мал сүрэг бэлчээх, хотлуулах, услах, хужирлах зэрэг ажлаа амжуулж иржээ. Дөрвөлжин өрхийг хошуулдан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг наран цаг болгон хэрэглэдэг. Жишээ нь, тоононд туссан нарны гэрэл нь бар, туулай цаг буюу 4-6 цаг байдаг бол унины толгойноос ханын толгой хүрэх хугацааг луу могой цаг буюу 6-10 цаг, гэрийн хойморт тусах цагийг их үдийн 12 цаг буюу морин цаг гэх мэтээр нэрлэдэг байна. 60 уньтай бага дөрвөн ханат гэр наран цагтай яг цав тохирдог байна. Гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтнаар нэрлэгддэг. Хоймор талд элбэг баяны бэлгэ тэмдэг болох хулгана жил, баруун тотгоны үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн тотгоны үзүүрийн унь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ байдаг гэдгийн бэлгэдэл болсон үхэр жилд тус тус таардаг байна.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0