15. МУЗЕЙ, ТЕАТР, СОЁЛЫН ТӨВ

УЛСЫН ФИЛАРМОНИ

1972 онд байгуулагдсан бөгөөд найрал хөгжмийн 60 хүний бүрэлдэхүүнтэй дундын симфони оркестр юм. Орос, Чех улсад хөгжимчдөө бэлтгэж Бетховэн, Моцарт, Бизе, Шастокович, Гайден, Чайковский, Шуберт нарын зохиолуудыг тоглодог. Монгол улсад симфони оркестр дуурийн театрын болон улсын филармонийх гэж хоёр бий. Ардын армийн “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим” 1950 онд, “Улсын симфони найрал хөгжим” 1958 онд тус тус байгуулагдсан. Улсын филармоны байранд “Баян монгол жаз оркестр” , “Морин хуурын чуулга”, “Харанга рок групп”,  ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан” хамтлаг зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.  

Хаяг: Сүхбаатарын талбай, Соёлын Төв Өргөөний баруун жигүүрт 
Утас: 323672, 99187250

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0