15. МУЗЕЙ, ТЕАТР, СОЁЛЫН ТӨВ

ХИЛИЙН ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга: 1942 онд Дотоод явдлын яамны Дуу ба танцны нэгдсэн ансамбль нэртэйгээр анх байгуулагдсан. Улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит чуулга болсон.



Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга нь “Ардын хөгжим”, “Үлээвэр хөгжим”, эстрад дуу, хөгжмийн “Хилчин” хамтлаг, “Бүжиг”, “Найрал дуу”-ны ангийн уран бүтээлчдээс бүрдсэн хамт олон юм. Чуулгын уран бүтээлчид сонгодог болон ардын дуу, үндэсний хөгжим, хөөмий, уртын дуу, олон ястны бүжиг, цэрэг эх орны сэдэвтэй уран бүтээлийг туурвин ард түмэндээ үйлчилж байна. Тус чуулгын уран бүтээлийн үйл ажиллагааг үнэлж 2009 онд Нийслэлийн “Хүндэт өргөмжлөл”, 2010 онд Баянзүрх дүүргийн “Шилдэг хамт олон”, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны одон”-гоор тус тус шагнасан юм. 

Хаяг: Баянзүрх дүүрэг , Хил хамгаалах ерөнхий газар
Утас: 451699, 450130, 88242413

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0