• Архангай аймаг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

НОЁН БОГД УУЛ

Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байх сумынхаа нэрээр нэрлэгдсэн уул. Нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд, Гурван түшмэл уул, Хүү, Хатан сэврээ, Толь хад гээд энэ нутаг баян билээ. Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм.

Энд задгай сутай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна. Толь хад: Өмнөговь аймгийн нутагт Ноён богд уулын хойно, Дүгнэн уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр Толь хад хэмээх том хадан цохио байдаг. Хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай. Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг.  Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.