• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАРУУЛ ОВОО

Ховд аймгийн Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг “Харуул овоо” гэдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим ажээ. Судлаачид эл овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг бөгөөд нутгийн хил хязгаарын тэмдэг, ямар нэгэн дохио дамжуулах тэмдэг болгон байгуулсан болов уу хэмээн үздэг.  Өөрөөр хэлбэл, харуулын цамхаг бөгөөд ямар нэгэн довтолгоо, аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал, утаа, дуут сум, зэрэг хэрэгслээр дохио өгөх, дайн тулааныг ажиглах зориулалттай байсан хэмээдэг.

Булган голын хөндийд нутаглах торгуудуудын босгосон 13 овооны нэг юм. Харуул овоо нь гурван үеэс бүтнэ. Доогуураа өргөн цүлхэгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон.  Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг.

Эл овооны тухай ийм нэгэн домог буй. Урьд цагт, захчингуудын өлгий нутаг болох Жаргалан хэмээх нутагт хааны харуулын албыг гүйцэтгэх албатууд суудаг байжээ. Тухайн үед хойд Жаргалан уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул ийнхүү харуул манаа гаргажээ. Нэгэн айлын ганц хүү тэрхүү харуул манааны үүргийг олон жил гүйцэтгэсээр насан өөд болжээ. Түүнийг нутаглуулахаар хошуу ноёны зарлиг гарч харуулд гардаг байсан овооных нь дотор талд харуул хүүгийн унадаг морь, анч нохой, зэр зэвсгийн хамт хийж чулуугаар хашиж бунхалсан ажээ. Овоог босгоход Ар Жаргалантын голоос Харуулын овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсож зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргасан гэж ярьдаг.

Өөр нэгэн домогт, энэхүү Харуул овоо сүндэрлэн байх нутагт цаг төр үймж, өвчин тахал дэлгэрч түмэн гамшиг тохиолджээ. Эл зовлон бэрхшээлийг гэтлэх арга замыг асуулгахаар Тангад нутагт элч илгээжээ. Тангадын мэргэн лам нар “танай нутгийн нэгэн сайн эрийг амьдаар нь бунхлан оршуулваас энэ гай зовлон арилах юм байна” хэмээн хэлжээ. Явсан элч хаандаа энэ тухай айлтгахад хаан шадар жанжингуудаа цуглуулж энэ тухай хэлж “та нарын аль нэгийг нь бунхлан оршуулахаас өөр аргагүйд хүрлээ” гэхэд баатар жанжид нь бараан царайлан чив чимээгүй сууцгаав гэнэ. Тэгтэл хааны ач хүү нь “нутаг хошуугаа аюул гамшигаас аврах юм бол би бунхлуулъя” гэжээ. Хаан үүнийг сонсоод ихэд цочирдсон боловч нутаг орныхоо амар амгалан, өвчин зовлонгүй эрүүл энхийг эрхэмлэн ач хүүгийнхээ хүсэлтийг ёсоор болгожээ. Ингээд ач хүүгээ хайртай хүлэг морь, өвч бүрэн хуяг дуулга, зэр зэвсэгтэй нь Харуул овоон дотор амьдаар нь бунхалжээ. Ач хүү гурван өдөр, гурван шөнө бунхан дотор дуулж байх нь сонсогдсоор чимээ алдарсан ажээ. Тэр өдрөөс хойш Харуул овоог нутаг усаараа хүндэтгэн хэн ч хөндөлгүй өдийг хүрчээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах