• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ШОРООН БУМБАГАРЫН ДУРСГАЛ

Улаанбаатар хотоос баруун тийш 170км зайд орших Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэм хэмээх газарт ШУА-ын Түүхийн хүрээлэн, Казахстаны Евро-Азийн их сургуулийн Түрэг-Алтай судлалын хүрээлэнгийн хамтарсан судалгааны багийнхан 2012 онд малтлага судалгаа явуулж эртний нүүдэлчдийн язгууртны иж бүрэн бунхант булшийг илрүүлсэн билээ. Тус олдворыг Улаан хэрэмийн Шороон бумбагарын дурсгал хэмээн нэрлэсэн бөгөөд эртний нүүдэлчдийн урлагийн галерей бүхий 1500 жилийн настай нэн чухал олдвор юм. Бунханы барилга муудаж үйрээгүй, бат бөх хэвээрээ үлдсэн ба дотор талд нь хүн явахад чөлөөтэй, чулуун таазтай, хавтгай чулуугаар ханыг нь хийж бүтээсэн байсан.


Бунханд орох үүдэвч хонгилын урт нь 42м, өргөн нь 1.8м бөгөөд дөрвөн өрх бүхий үүдэвч, хоёр хөмөг, гол бунхан гэсэн үндсэн хэсгүүдээс бүтсэн байдаг. Үүдэвч хонгил нь газар доогуур шурган явсаар 7.5м-ийн гүнд буй бунханд хүрнэ. Энэхүү урт хонгилын хана дагуу 40 гаруй зураг дүрслэл бий.  Өөр хоорондоо ялгаатай хүний дүрс 24, бар биетэй, луун цээжтэй амьтан 2, саглагар мод 7, эмээл хазаартай морь 2, сүм маягийн барилга 2, бадамлянхуа цэцэг, үхэртэй төстэй амьтны толгой, нэг нохой, туг дарцаг 6 ширхэгийг тус тус дүрсэлсэн байна. Бунхны хаалганы дотор талд үүд рүү харуулаад арслан толгойтой, ирвэс биетэй, шувуун хошуутай, бар тавхайтай хамгаалагч хүчтэн болох махранз бурхадыг байрлуулсан байжээ. Зураг дээрхи морины дэлний дүрслэл нь Түрэгийн үеийн шилдэг сайн морьдоо дэллэн засах аргыг харуулсан байдаг.

Нийт 550 орчим олдвор олдсоны 134 нь алтан эдлэл, 11 нь шавар эдлэл, 30 гаруй модон эдлэл, бусад нь мөнгө, төмөр, хүрлээр хийгдсэн эдлэл байв. Ийм иж бүрэн, элдэв тод дүрслэлтэй бунхан урьд өмнө Монгол төдийгүй Төв Азийн газар нутгаас олдоогүй ажээ. Ер нь иймэрхүү бунханы үлдэц ихэвчлэн Хөх хотын зүүн тал, эсвэл урагш зүгт нэлээд олдож байжээ. Энэхүү олдвор нь бунхант олдворын тархацыг баруун зүг рүү тэлж өгснөөрөө онцлог болох аж.

Эл дурсгалыг YII зуун буюу Түрэгийн үед хамааруулан авч үзсэний дээр Япон, Хятадын түрэг уйгар судлалын эрдэмтэд ирж үзээд түгээмэл олдсон бунхант олдворын дүрслэлээс огт өөр бөгөөд тухайн үед оршиж байсан Тан улсын 8 янзын зэрэг дэвт түшмэлүүдийн бунханаас тэс өөр дүрслэлтэй болохыг тогтоож,  бүтээсэн арга барилыг эртний хятадтай холбох арга алга хэмээн хүлээн зөвшөөрчээ. Тийм учраас энэхүү Шороон бумбагарын дурсгалын илэрхийлэл нь монголын газар нутаг дээрхи эртний нүүдэлчдийн уран сайхан, гоозүйн сэтгэлгээ, зурах арга барил, ертөнцийг үзэх үзэл зэргийг өөртөө шингээсэн гайхамшигт бүтээл болохыг тогтоожээ.

Бунхант оршуулга бол тухайн хүний нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг. Оршуулсан ёс, дагуулсан хэрэгслээс харахад нийгэм улс төрийн амьдралд тэргүүлэх байр суурьтай, нүүдэлчдийн том язгууртан байсан нь мэдэгддэг. 610-630 онд хамаарах одоогийн Туркийн Истанбул хотод цутгасан зоос, эртний Визант, Хятад, Энэтхэг, Төвд зэрэгт хамаарах эд өлгийн зүйлүүд гарч ирсэн нь тухайн үедээ гадаад харилцааны өндөр соёлтой байсныг гэрчилдэг ба өрнө дорнын соёл Монголын газар нутаг дээгүүр дамжиж байсныг нотолж байна.

Мөн эл бунхан огт тоногдоогүй байснаараа онцлог юм. Урьд өмнө илэрч олдсон булш бунханы 90-95% тоногдсон байдаг нь түгээмэл ажээ. Шороон бумбагарын дурсгалыг эрт үед нэг хүн тонох гэж оролдоод чадалгүй үүдэвч хавьд нь нохойтойгоо шороонд даруулан үхсэн байсан ул мөр нь малтлагаар хамт илэрсэн.

Бунханы гол хаалга модоор хийгдсэн, хаалганы 2 талд нүх ухаж чулуугаар тагласан байдалтай, дотор гурван хаалга нь цоожтой, түлхүүрийг нь сүүлийн модон хаалганд дүүжилсэн маягтай байсан ба судалгааны баг тэрхүү түлхүүрээр хаалгануудыг онгойлгож оржээ. Хаалганы цаадах бунханд ямар нэг барилга байхгүй, нүхэн тасалгаа байсан.

Урт хонгилын хананд хаалга хийж тохижуулсан хөмөг байх ба түүний дотроос шавар ваар савны олдворууд олджээ. Бунханы хамгаалагч махранзуудаас холгүй нэгэн том модон авс байсан ба дотор нь 80см урт, 35см өргөн модон хайрцаг байгаад дээд талд нь алтан эдлэлийг торгонд боож тавиад, доод талд нь нас барсан хүний чандарын үнсийг торгон уутанд хийж байрлуулаад, түүний доор алт мөнгөн зоосыг мөн адил торгон уутанд хийж тавьсан байжээ. Алтан зоосон дээр нь хүний дүрс, хээ угалз, амьтан, эртний руни бичиг, латин үсэг зэргийг дүрсэлжээ. Авсны зүүн талд хоёр модон морь, амгай, дөрөө зэрэг зүйл байснаас гадна титэм байсан болов уу гэмээр алтан эдлэл олджээ. Алтан чимэглэлийн ихэнх нь цэцэг болон үүлэн хээтэй.

Хуяг дуулга бүхий морьт цэргийн шавар баримлууд олноор олдсоны зарим нь гартаа хөгжим барьж үлээж буй байдалтай байжээ. Босоо дүртэй, өөр өөр хувцас, царай зүстэй, сахал үстэй, шавраар урласан хүн дүрст баримлууд 80 орчим, нохой, гахай, хонь, тахиа, галбинга, мэлхий, адуу, эмээл, дөрөө, амгай, зуузай зэрэг шавар баримал  ба модон сийлбэр зэрэг 300 гаруй баримал олджээ. Дорно дахины эртний үлгэр туульсад дурдагддаг хүн цээжтэй, шувуун бөгстэй, далавчит амьтан болох галбинга хэмээх амьтны баримал онцгой өвөрмөц олдвор юм. 

Эх сурвалж: Өдрийн сонин