• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХЯДАГИЙН ЭХНИЙ БУГАН ХӨШӨӨ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт баруун зүгээс орж ирсэн нарийвтар хойлоог Хядаг гэж нэрлэнэ. Энд 5 буган хөшөө байдаг.

1 дүгээр буган хөшөө: Бусад буган хөшөө бүхий булшнаас зүүн тийш 15 метрийн зайд нэгэн булшны голд босгосон ба ягаавтар өнгийн бүдүүн ширхэгтэй боржин чулууг засаж, нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доогуур олон жижиг хонхорыг нэгэн эгнээ жишүү дүрсэлж, хөшөөний төв хэсэгт туурайн дүрс бүхий тамга, бас өөр 2 тамга сийлээд, доогуур нь нарийн бүс дүрсэлж, түүний доор толгойгоор нь хөшөөний орой руу хандуулан 2 адуу сийлжээ. Хөшөөний арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, доогуур нь бүс гаргасан байх ба бусад сийлбэр нь элэгдэн арилжээ. Хөшөө 2 м өндөр, 0.35 м өргөн, 0.23 м зузаантай.

2 дугаар буган хөшөө: Нэгдүгээр буган хөшөөнөөс баруун тийш 15 метрт нэгэн дөрвөлжин булшны бүрэлдэхүүнд 4 буган хөшөө байгаагийн хамгийн зүүн урдах нь болой. Хөшөөг улаан ягаан бүдүүн ширхэгтэй боржин чулуугаар үйлдэж нүүрэн талын дээд хэсэгт нар, түүнээс доогуур олон жижиг хонхорыг нэгэн эгнээ ташуу гаргаж, хөшөөний гол хэсэгт хэдэн буга дүрсэлсний хамгийн доод талд ганц буга мэдэгдэх ба бусад нь нэлээд эвдэрч гэмтжээ. Бугын доогуур хөшөөг тойруулан хөрөөний шүдэрхүү хээтэй өргөн бүс татаж түүнээсээ зүүсэн байдалтай чинжал хутга, саадаг дүрсэлжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайн төв хэсэгт бүснээс зүүсэн байдалтай сүх, билүү дүрсэлсэн нь тод мэдэгдэнэ. Хөшөө бүснээсээ дээш ихэд эвдэрч элэгдсэн байна. Хөшөө 2.75 м өндөр, оройгоороо 0.3 м, сууриараа 3.2 м өргөн, 0.3 м зузаантай.

3 дугаар буган хөшөө: Хоёрдугаар хөшөөнөөс хойш 5 м зайд орших бөгөөд түүнийг улбар ягаан өнгийн боржин чулуугаар үйлдэж хөшөөний нүүрэн ба ар талын хавтгайд тус бүр нэг нар дүрсэлж, түүний доогуур нэгэн эгнээ олон жижиг хонхор гаргажээ. Зүүн талын хавтгайд сийлсэн хонхорууд нь  мэдэгдэхээ больж, хөшөөний нүүрэн талын доогуур 2 эгнээ нарийн зураасаар бүс гаргасан байна. Хөшөөний бусад сийлбэрүүд элэгдэн эвдэрчээ. Хөшөө нь 1.1 м өндөр, 0.35 м өргөн, 0.2 м зузаантай.

4 дүгээр буган хөшөө: Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүнтэй 3 метрийн зайд орших бөгөөд түүнийг улбар ягаан өнгийн боржин чулуугаар үйлдэж хөшөөний оройн хэсгийн нүүрэн хийгээд ар талд тус бүр нэг нар, зүүн хажууд нэг буга, баруун хажууд зэрэгцээ 3 урт нарийн зураасыг жишүү дүрсэлжээ. Үүний доогуур нэг эгнээ 31 хонхор гаргаж хөшөөг тойруулсан ба төв хэсгээр эргэн тойрон ороолгож 11 бугыг загварчлан дүрслээд доогуур нь хөрөөний ир мэт хээтэй өргөн бүс татжээ. Хөшөө 1.5 м өндөр, дээгүүрээ 0.5 м, доогуураа 0.4 м өргөн, 0.35 м зузаантай.

5 дугаар буган хөшөө: Гуравдугаар буган хөшөөний зүүн талд 3 м зайтай орших ба түүнийг цагаан саарал өнгийн гантиг чулуугаар үйлдэж баруун хажуугийн дээд талд зэрэгцээ 3 зураас жишүү гаргаж хөшөөний арын хавтгайн дээд талд нар дүрслээд эдгээр дүрсний доогуур нэг эгнээ 14 хонхор гарган хөшөөг ороолгож мөн 2 нарийн зураасаар бүс татаж гаргажээ. Хөшөөний их биений 4 тал тус бүрд нэг бугыг загварчлан дүрслэхдээ хошуугаар нь хөшөөний орой руу ташуу хандуулсан байдаг. Хөшөө 0.9 м өндөр, 0.4 м өргөн, 0.2 м зузаантай.