• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

УГТАМ УУЛ (БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР)

Угтам уул нь нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь уул толгод, өндөрлөг газрууд эзлэх бөгөөд нуга хөндий, хээр тал багахан газрыг эзлэнэ. Хамгийн нам дор газар нь Улз голын хөндий, хамгийн өндөрлөг цэг нь Угтам уул юм.

Угтам ууланд олон төрлийн амьтан бий. Жишээ нь: чоно, үнэг, шилүүс, хярс, мануул, дорго, илбэнх, тарвага, буга, бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахай зэргийн амьтад байна. Олон төрлийн жимс жимсгэнэ, ховор эмийн ургамлууд ургана. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд болон өнө эртний түүхт дурсгалт газрууд олон байна. Үүнээс дурьдвал: Тогоонтөмөр хааныхан нутаглаж байсан бөгөөд тэр үеийн ордны суурь, эртний булш, Угтамын хийдийн туурь, Норовлингийн Бугын чулуун хөшөө, хэрэгсүүрүүд зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс ихтэй.

Тус сумын нутаг Угтам уулыг 1993 онд УИХ-ын 83-р тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авч Угтамыг байгалийн нөөц газар болгосон. Угтамын нөөц газар нь 46,2 мянган га талбайтай. Далайн түвшнээс дээш 1210 м өргөгдсөн. Угтам уулын орчинд Баруун Сүүж, Зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл зэрэг жижиг горхи бүхий олон хөндийнүүд, Толь нуур, Хайрханы цагаан нуур, Өвгөдийн хар, Цагаан нуур зэрэг нуур тойром, булаг, горхи, рашаан ус бий.

Угтам уулын байгалийн нөөц газарт 36 овогт хамаарах нийт 161 зүйлийн ургамал ургадаг. Мөн 17 багийн 39 овгийн 133 зүйл шувуутай бөгөөд энд ховор шувуунаас дэлхийд нэн ховор олон улсын улаан номд орсон 6 зүйл, Монгол улсын улаан номд орсон 10 зүйл шувуутай.

Угтамын хийдийн баруун хойно орших Угтам уул, Угтамын цагаан овоо, баруун талын Маналын овоо, Баруун Хөх чулуу, баруун урд байх Сандаг Балжир, Ум өндөр , Зүүн урд орших Мандал өндөр, зүүн хойд талын Толь өндөр, Эрээн Мандал, Зүүн Хөх чулуу уулсыг эрт үеэс уламжлан тахиж ирсэн. Богд хаант Монгол улсын үеэс үе уламжлан тахиж ирсэн тус сумын нутаг дэвсгэр дахь Баяндун, Хайрхан, Угтам, Бэрхийн цагаан овоонуудыг хүндэтгэн 2 жилд нэг удаа тахиж улаан, цагаан идээг өргөж ирсэн түүхтэй.

Нутгийн ард иргэдийн сүсэглэн тахидаг Хайрхан уул, Угтамын Цагаан овоо уулыг зуны дунд сарын шинийн арван таванд тахидаг уламжлалтайДорнод аймгийн ИТХ-ын 2017оны 10 дугаар сарын 20-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, аймгийн тахилгатай голоор Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг тодруулсан бөгөөд таван голын тахилгыг  жил дараалан зохион байгуулахаар тогтсон байна.