• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАР ЯМААТ (БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР)

Хар ямаат нь Монгол орны дорнод хэсэгт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын зүүн өмнөд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын баруун хойд нутгийн хилийн заагт оршино. Хамгийн өндөр цэг нь Түмэнцогт уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1358 метр юм.  Нутгийн хойд хагаст багахан ойн төгөл бүхий Дулааны уул, дунд хэсэгт Хар Ямаат уул, өмнөд хэсэгт нь Түмэнцогт уул тус тус оршино.

Эдгээр уулын орчим нь хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн өвөрмөц тогтоцтой, өвлийн улиралд цагаан зээрийн гол байршил газар болдог. Мөн нүүдлийн, усны, эргийн шувуудын байрлан саатах Хэрлэн голын татам орчмын газар юм.  Иймээс тус нутгийн биологийн төрөл зүйл, газарзүйн өвөрмөц хэв шинжүүдийн онцлогийг зохицуулан хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилгоор 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар болгон тусгай хамгаалалтанд авчээ. Энэ нутаг нь байгалийн сонгомол эмзэг экосистем учир 1980-аад оноос эхлэн ШУА-ийн хүрээлэнгүүд суурин судалгаа явуулж байна. Судалгааны үр дүнд тахь нутагшуулах боломжтой  нутаг гэж үзэж байсан бөгөөд цаашид зайлшгүй хамгаалах шаардлагатай хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан байна. Усны нөөц нь Хэрлэн голын дэд савд багтана. Хэрлэн гол нь нөөц газрын хойд хэсгээр 20 орчим километр газраар урсаж өнгөрнө. Гүний цэнгэг усны нөөцөөр усан хангамж хүрэлцээтэй мужид багтах бөгөөд Ямаатын булаг, Шарын булаг, Чулуутын булаг зэрэг байнгын ундаргатай, өвөлдөө харзалдаг булгууд бий. Түүнээс гадна Ямаатын худаг, Адгийн худаг зэрэг 10 орчим гүний худагтай. Хар Ямаат уул, Түмэнцогт уулын ар хажуугаар ургасан хус, улиангар бүхий төгөлд уулын ойн ширэгт бараан хөрс, уулсын орой, хяраар уулын хар шороон хөрс, уулсаас тал бүр тийш намссан ухаа гүвээт өндөрлөгүүдэд сайр чулуурхаг хар хүрэн хөрс тархсан байдаг.