• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

УЛААН ТАЙГА (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)

Хөвсгөлийн мужийн баруун хэсгийн гол төлөөлөл  нутаг болох гадаргын өвөрмөц тогтоц, ландшафтын хослол, экосистемийн төлөөлөл, ховор амьтан, ургамлын тархалт, байршил, шинжлэх ухааны ач холбогдолтой, эртний мөстлөгийн том төвүүдийн нэг, цэвэр усны арвин нөөц бүхий Улаан тайгын байгалийн цогцолборт газрын хамгааллын бүсийг өргөтгөсөн.

Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул сумдын дэвсгэр нутагт орших бөгөөд энд Дэлгэрмөрөн, Хөг, Бүс, Шишгэд, Гуна, Мунгараг голуудын сав дагуух нутаг хамрагдана. Улаан тайгын нуруу, түүний салбар уулсыг Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад бөмбөгөрдүү хавтгай, заримдаа мөстлөгийн үйл ажиллагаагаар элэгдэж тэгширсэн гадарга бүхий орой хяртай бөгөөд ийм тэгшрэлийн  гадарга нь хэдэн арван километр үргэлжлэн тогтсон байдаг. Улаан тайгын район нь бүхэлдээ уртрагийн дагуу байрлах нэгэн нэгдмэл уулзүйн тогтолцоог бүрдүүлэх бөгөөд төв хэсэг нь харьцангуй өндөр өргөгдсөн тул төвөөсөө тал бүр тийшээ намсах байдалтай тогтсон онцлогтой.

Хотгор гүдгэрийн шинж байдал нь  Хорьдил Сарьдагийн нуруунаас эрс ялгаатай. Хурц шовх оргилууд цөөн хэдий ч үнэмлэхүй өндрийн хувьд илүү ба уг уулсын системийн гол цөм болсон Дунд, Доод Тайгасын нуруу, Ногоон тайга, Донгол, Онголог, Лам тайгын нуруу нь эртний тэгшрэлийн гадарга бүхий хавтгай орой хяртай, мөстлөгийн хунх, мөстлөгийн нуур, морены далан, дэнж, бул чулуу элбэг тархсан өвөрмөц нутаг юм. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн. Өндөр уулын ян сарьдаг (16,5%), уулын тундр (27,4%), өндөр уулын хүйтсэг нуга (10,4%), уулын тайга (27,0%), голын нуга (18,7%)   зэрэг экосистемийн төлөөлөл бүрэн хамрагддаг. Өөрөөр хэлбэл баруун Хөвсгөлийн дэд мужид багтах экосистемүүд тус дархан цаазат газрын дэвсгэр нутагт ерөнхийдөө тэнцвэртэй байдлаар хуваарилагддаг.

Улаан тайгын нурууны төвөөс Хөг, Бус, Мунгараг, Гуна, Дэлгэрмөрөн гэсэн 5 том гол, тэдгээрийн цутгал олон голууд эх авч урсдаг. Эдгээр голууд нь Енисей болон Сэлэнгэ мөрний эх болдог төдийгүй цэвэр, тунгалаг усны арвин их нөөцтэй юм. Ойн нөөцийн ихэнх нь дээрх голуудын савд тархана. Энд шинэс, шинэс-хушин ой зонхилох бөгөөд Хорьдол сарьдаг, Тэнгис – Шишгэдийн савыг бодвол ойн нөөцөөр их юм. Ялангуяа Бус, Дэлгэр мөрний хөндий  бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой тархсан байдаг онцлогтой.

Улаан тайгын районд дархан цаазат болон ховор амьтдаас аргаль, янгир, ирвэс, баавгай, буга, хандгай, булга, хүдэр, халиу, зэрлэг цаа, шувуудаас алтайн хойлог, явлаг сар, цагаан сүүлт бүргэд  байран амьдардаг. Эдгээрээс аргаль, ирвэс, халиу зэрэг амьтдын тоо цөөрч тархац нутаг нь эрс багассан. Мөн энэ нутагт байран оршиж байсан зэрлэг цаа тоо толгойн хувьд эрс цөөрч улмаар дайжин Тэнгис-Шишгэдийн савд нутаглах болжээ. Улаан тайгын район нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших өндөр уул, ой тайга бүхий бартаа ихтэй нутаг тул газрын ашиглалт байхгүй учраас энэ орчны эко системийн унаган төрх хөндөгдөлгүй явж ирсэн байна.