1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БИНДЭРЪЯА ХӨХ НУУР

Баянхонгор аймгийн төвөөс 233 км, Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т оршдог аймгийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Цэвэр усны нөөц сайтай, загастай, эргэн тойрондоо ойгоор хүрээлэгдсэн, нуурын сав дагуу бургас, улиас, буриагуул, торлог модод эмжиж, арц бамбай зэрэг үнэртэн, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургадаг.




ТОО
0
0
0