1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЭЭЖИЙН ХӨШӨӨ

Энэхүү хөшөө нь Баянхонгор аймгийн төвөөс 55 км, Өлзийт сумаас 38 км зайтай. 1862 оны Хар барс жил Галдан бошигт хаан Түй, Шаргалжуутын голыг уруудан буцаж явахдаа их цэрэгтэйгээ буудаллан хоноглож шөнө ээжийгээ зүүдэлжээ. Галдан бошигт энэ газар 3000 түмэн цэргээр хүрээлүүлэн Хараа ихт хар туг залан Төр тогтохын бэлэг буйзаа гэж бэлгэдээд 8 шилдэг харваачаар сонгон харвуулахад харвасан сум нь цөм нэг тусгалд тусч байсан гэнэ. Тэгээд тэр газрыг хүндэтгэн эмэгтэй хүний төрх хэлбэрийн хөшөө босгосон ажээ. Үүнээс хойш нутгийн ардууд энэ хөшөөг “Ээж” хэмээн хүндэтгэж шүтэн биширч ирсэн домогтой.



ТОО
0
0
0