1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

НАРАН БУЛАГИЙН ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Наранбулаг сумын нутгаас олдсон хадны сийлмэл зургуудыг хэд хэд ангилан авч үзэж болно. Үүнд:

Нэг. Зэрлэг ан амьтдыг дүрсэлсэн зургууд. Энд янгир, аргаль, буга, үнэг, гахайны зургууд орно. Янгирыг бодит байдгаас гадна янз бүрийн гаж хэлбэрээр дүрсэлсэн ч бий. Бугыг хэвтэж байгаагаар зуржээ.

Хоёр.Тэмээний зураг. Хоёр тэмээний зураг бий. Монгол орны бусад хадны зургууд дахь байдлаар босоо. Өндөр ширээ бөхтэйгээр зуржээ. Харин нэг нь сөгдсөн байдалтай зурагджээ.
Гурав. Морьдыг урт бие, тэгш хөлтэйгээр дүрсэлжээ.
Дөрөв. Хүний зурагнуудад он цагийн хувьд харилцан адилгүй үед дүрслэгдсэн ялгаа ажиглагдах бөгөөд Дундговийн Дэлийн зүүн бэлийн дөрвөн гартай юм шиг хүний зураг, өөр нутгийн хадны зурагт тааралддаг шиг нэг нь дээлтэй, хоёул дугуй малгай өмсөж. ташаагаа тулсан хоёр хүний зураг байна. Энэ дүрслэл нь нэлээд хожуу үед холбогдох нь тодорхой.
Тав. Гэртэй төстэй яндан бүхий оромж дүрсэлсэн зураг.
Зургаа. Хэд хэдэн туурай тамганы зураг эдгээр болно.


Наран булагийн хадны зураг нь он цагийн хувьд малгайтай хоёр хүний зураг, сүүлийн хоёр хэсэг зургаас бусад нь эртний хүрэл зэвсгийн үед холбогдоно.

ТОО
0
0
0