• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ҮНХЭЛЦЭГИЙН ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Сагил сумын нутаг Түргэний уулын арын Үүрэг нуур руу харсан нарийн амны эхний жижиг толгойг Үнхэлцэг гэнэ. Энэ толгойн хар бараан өнгийн хаднаа хонхойлон цохиж сийлсэн эртний цөөнгүй сүг зураг бий. Тухайлбал нэгэн хаднаа олон амьтдыг дүрсэлж түүний дээд хэсэгт толгойг өөр өөр чигт хандуулан 8 янгир сийлжээ. Төв хэсэгт нь адуу, хүн хоёр буйн хүний нэг гарыг сунган нөгөөг тохойгоор нь нугалж хоёр хөлийг алцайлган зогсож байгаагаар дүрсэлжээ. Баруунтай нь хоёр үхэр, хоёр бугыг дүрслэхдээ эх биеийг нь бүх талбайгаар хонхойлон цохиж гаргасан байна. Хадны доод хэсэгт буга, дөрвөн янгир, чоно зэрэг амьтан дээд хэсэгт доторх зайг хоёр голоор нь огтлолцуулан дөрөв хуваасан дугуй дүрсэнд хоёр тулгуур хөл гаргасан дүрс байна. Түүний зүүнтэй хоёр дугуйгын доод талаас нэг нэг шулуун зураас гаргаж, баруун талынх нь тахийлган, зүүн талын шулуун дээгүүр хөндлөн огтлолцуулж давхарласан дүрс зуржээ.

Хадны зүүн доод хэсэгт мөн үүнтэй төстэй арай том хоёр дахь дүрсийг зурсан байна. Харин доод талын дүрсний хоёр дугуйн хоорондох зайд ганц босоо нарийн зураас гаргажээ. Энэ хоёр дүрсээр тэрэгний хэсгийг үзүүлсэн байж болох юм. Тэдгээрийн хооронд зүүн тийш харсан гурван янгир, доод талын дүрсний баруунтай бас гурван янгир, өөр нэг чоно мэт амьтан, ганц адууг зүүн тийш харуулан сийлжээ. Хадны дээд хэсэгт янгир, данхар эвэртэй хоёр үхрийн ард нэг гараа сунган ямар нэгэн зүйл барьсан, нөгөө гараа нугалж ташаагаа тулаад хоёр хөлөө жийж суусан хүнийг дүрсэлжээ. Хадны доод хэсэгт бас гурван янгир өөр бас гурван амьтны дүрс буй. Нэг янгирын эвэр толгойноосоо дээшээ чанх эгц бөгөөд үзүүрийг зууван дуу дугуйгаар дүрсэлжээ. Эдгээрийн баруун захад буй урт сүүлтэй амьтны хоёр чихний нэгийнх нь үзүүрийг бас дугуйгаар дүрсэлсэн нь сонин. Хамгийн доод захад буй соотгор чихтэй, модгор сүүлтэй амьтны нуруунаас нэг зүйлийг сөртийлгөн дүрсэлсэн байна.

Үнхэлцэгийн хадны зургийн хэсэг Дараагийн хаднаа зүүн тийш харсан янгир, түүний урд нь өөр нэг янгирын цээжин хэсэг бас олон салаа эвэртэй бугыг урдаас нь амаа ангайн сүүлээ агсан боорч хоргоосон нохой, доороос нь нум сум онилоод харвах гэж буй хүнийг дүрсэлжээ. Нум нь том бөгөөд түүнийг анчин хөвчлөн татжээ. Сумынх нь зэвийг зориуд их томоор онцлон үзүүлжээ. Харин хүнийг ганц урт нарийн зураасаар дүрслэн нэг гараараа нумаа барьж нөгөө гараараа тохойгоороо нугалан хөвчнөөс нь татаж байгаагаар дүрсэлжээ. Хүний зүүнтэй сэлмэн эвэртэй янгирыг дүрслэхдээ урд хүлийг дутуу орхижээ. Хадны дээд хэсэгт хоёр том шулуундуу эвэртэй гөрөөс буюу янгирхуу амьтан, түүний доор зүүн тийш цувж яваа тэмээний зургийг хооронд нь залган дүрсэлсэн байв.

Түүнчлэн гурван янгир дүрсэлсний дунд буй нь том сэлмэн эвэртэй, баруун талынх нь бөхийгөөд өвс идэж буй мэт байдалтай. Тэдгээрийн доод талд том сүүлтэй үнэг чоно мэт амьтан байна. Энд үхэр, цувж яваа хоёр тэмээ, янгир, чоно зэрэг 17 амьтны толгойг өөр өөр зүгт хандуулан сийлж баруун хэсэгт нь нэгэн амьтныг унаад янгирын хойноос хөөж яваа хүн тоймлон дүрсэлсэн байна. Үнхэлцэгийн хадны зургийг судлаачид он цагийн хувьд Х.Т.Ө III-I мянган жилд холбогдоно гэж үздэг.