• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАД ҮЗҮҮРИЙН ХАДНЫ ЗУРАГ

Увс аймгийн Сагил сумын нутагт (сумын төвөөс зүүн хойш 18 км) тулгын гурван чулуу мэт байрласан хар бараан өнгийн хадтай гурван уул байдгийг Баруун, Зүүн, Дунд Турга, Дунд Тургын баруун талын дэрс, бударганатай хоолойг Марц гэж тус тус нэрлэнэ. Марцын зүүн талд Монгол, Оросын хилийн заагаас 5 км орчим зайтай хойноос урагш сунаж тогтсон хадтай жижиг хар толгойг Хад үзүүр гэнэ. Хад үзүүрийн чанх урд, баруун урд талын хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэргийн зуу гаруй дүрсийг хонхойлгон цохиж сийлсэн бөгөөд эдгээр нь дүрслэлийн арга барилаар төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдоно. Энд эртний зурган дээр хожуу үед зураг давхарлуулан сийлсэн тохиолдол ч байна.

Хад үзүүрийн чанх урд талын том толигор хадыг нийтэд нь хонхойлгон цохиж дүрсэлсэн амьтнаар дүүргэжээ. Тэдний дундаас энэхүү хадны хамгийн тохиромжтой толигор хэсгийг эзлүүлэн нэгэн том үхрийн ерөнхий тэгийг хонхойлгон цохиж бодит байдлаар дүрслэхдээ түүний сүүл, босоо эвэр, хоёр салаа омруу (хөөлүүр) эр хүйсийг цохон үзүүлсний гадна хэвлий доор нь зууван дугуй хонхор цохиж гаргасан байна.

Энэхүү үхрийн дээд талд зүүн тийш явж буй таван үхрийг нэг эгнээ, тэдгээрийн дээгүүр баруун тийш явж буй хоёр үхрийг нэг эгнээ бүх талбайгаар нь хонхойлгон цохиж дүрсэлжээ. Эл зургийн зүүн дээд талд зүүн тийш харсан нэг том үхрийн өөдөөс харсан хоёр үхрийг дүрсэлсэн байна. Эдгээр үхрийн омруу (хөөлүүр), эвэр зэргийг цохон үзүүлсний гадна заримыг нь нуруу ачаа буюу бөхтэй мэт дүрсэлсэн нь онц сонирхолтой. Бидний өгүүлсэн зургийн баруун дээд талд хоншоороо чанх дээш өргөн хүзүүгээ нугалсан олон салаа эвэртэй бугыг хэвтэж байгаагаар ихэд чадмаг урласан байна. Түүний дээрээс янгир, бугын жижиг дүрсийг хожим давхарлуулан хонхойлгон цохиж дүрсэлжээ.

Хад үзүүрийн баруун талын ганц том хадны урд талын хавтгайд нэг том бугын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж нэлээд бодитой урлахдаа түүний хэвлий доор зууван хонхор цохиж гаргажээ.

Дурдсан үхэр, бугын хоёр том зураг бусдаас хэмжээгээр том төдийгүй тэдгээрийн зарим дээр нь хожуу (хүрэл зэвсгийн) үед буга, янгирын зургийг давхардуулан сийлсэн, байршлын хувьд хадны хамгийн тохиромжтой зайг сонгон авсан зэрэг нь эдгээр зургийг сийлэхээс өмнө энэ хаданд өөр зураг сийлээгүй байсныг харуулахын зэрэгцээ бусад зургаас илүү эрт үед сийлсэн гэж зэх боломжийг олгож байна. Нөгөөтэйгүүр буга, үхрийн хэвлий доор зориуд зууван хонхор гаргаж дүрслэх нь палеолитын үеийн хадны зургийн тогтвортой нэг шинж билээ.