1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БАЯН ЦАГААНЫ ХӨНДИЙН БУГАН ХӨШӨӨ

Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг Баянцагааны голын хөндийн зүүн биенд хэсэг булшны дунд уг хөшөөний орой цухуйж байсныг малтаж үзэхэд 4.04 м өндөр, 0.51 м өргөн, 0.41 м зузаан хэмжээтэй эвдэж сүйдээгүй, эрт цагт унасан буган хөшөө байв. Энэ хөшөө булаастай байсан тул урьд өмнө шинжигдээгүй болох нь тодорхой. Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт том жижиг хоёр цагираг (нар, cap) түүний доогуур хөшөөг тойруулан нэгэн эгнээ олон хонхор гаргаж хөшөөний дунд хэсгээр ороолгон долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Бугануудын доогуур хөшөөг тойруулан 38см өргөн бүс хонхойлон цохиж гаргаад бүснээс дүүжилсэн байдалтай нум сум, саадаг, байлдааны зээтүү мэт зэвсэг (түүн дээр долоо ба 31 дөрвөлжин хонхор гаргаж), чинжал хутга, бамбай зэргийг дүрсэлжээ. Бүснээс доош дөрвөн морь цохиж дүрсэлсэн байв.

 

ТОО
0
0
0