• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

УУШИГИЙН ӨВӨРИЙН БУГАН ХӨШӨӨ

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруунтай Уушиг уулын өвөрт булш хиргисүүр хөшөө чулуу маш олонтой бөгөөд нэгэн дор 14 буган хөшөө буй. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварч байрласан учир бид мөн хойд талаас эхлэн дугаарлав.

1-р буган хөшөө. Улаавтар өнгийн боржин чулуугаар хийж нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доош хөшөөний их биенд таван бугыг загварчлан дүрсэлж доогуур нь өргөн бүс татжээ. Энэ хөшөөний бусад гурван талын сийлбэрүүд элэгдэж эвдрээд мэдэгдэхгүй болжээ. Хөшөө 2,3 м өндөр, 0,6 м өргөн, 0,3 м зузаан.

2-р буган хөшөө. Нэгдүгээр буган хөшөөнөөс урагш 5 м зайд орших агаад орой нь хугарч ар тал нь ихэд эвдэрсэн учир дээрх дүрс нь мэдэгдэхээ больжээ. Хөшөөний их биений нүүрэн талд тав, баруун хажууд дөрөв, зүүн хажууд гурван бугыг загварчлан дүрсэлж зүүн хажууд бугануудын доор нум сийлжээ. Хөшөөг тойруулан бугануудын доогуур бүс татаж, бүсний доор зүүн хажууд нэг буга, баруун хажууд таван талтай бамбай дүрсэлжээ. Хөшөө 4,8 м өндөр, 0,6 м өргөн, 0,3 м зузаан.

3-р буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш дөрвөн метр зайтай орших ба түүний нүүрэн талын өргөн хавтгайд нэлээд уран дүрсэлсэн дөрвөн бугыг хажуугаар нь хөшөөний орой руу хандуулан урлаж тэдний доогуур хөшөөг тойруулан хөрөөний шүд мэт хээтэй өргөн бүс гаргаж, бүснээс ямар нэгэн урт зэвсэг зүүж дүрсэлжээ. Хөшөөний баруун талын нарийн хавтгайд загварчлан дүрсэлсэн нэгэн том бугыг хошуугаар дээш харуулан сийлж доор нь таван талтай бамбай сийлжээ. Хөшөөний ар, зүүн тал эвдэрч дээрх сийлбэр мэдэгдэхээ байжээ. Хөшөө хоёр метр өндөр, 0,6 м өргөн, 0,5 м зузаан.

4-р буган хөшөө. Гуравдугаар буган хөшөөнөөс урд таван метр зайтай орших бөгөөд дундуураа хугарчээ. Түүний нүүрэн талын өргөн хавтгай дээд хэсэгт нар, сар дүрсэлж, доогуур нь навчирхуу хээтэй бүс гаргаад бүснээс доош гурван бугыг загварчлан дүрсэлж, хошуугаар хөшөөний орой руу харуулан сийлжээ. Энэ хөшөөний зүүн талын хавтгайд загварчлан дүрсэлсэн хоёр бугыг хошуугаар хөшөөний суурь руу хандуулан урлажээ. Тус хөшөөний ар талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доош загварчлан дүрсэлсэн гурван бугыг хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан сийлжээ. Хөшөө 1,7 м өндөр, 1 м өргөн, 0,25 м зузаан.

5-р буган хөшөө. Дөрөвдүгээр хөшөөнөөс зүүн урагш зургаан метрийн зайд буй. Түүний нүүрэн талын хавтгайн дээд хэсэгт нар, их биенд нь загварчлан дүрсэлсэн гурван бугыг хошуугаар хөшөөний орой руу хандуулан бие биенийх нь араас цувруулан дүрсэлжээ. Хөшөөний зүүн хажууд нэгэн адуу дүрсэлсэн нь мэдэгдэнэ. Хөшөөний нөгөө хоёр тал ихэд элэгдэж эвдэрсэн учир сийлбэр нь мэдэгдэхээ больжээ.

6-р буган хөшөө. Тав дугаар буган хөшөөний зүүн талд таван метр зайтай зэргэлдээ орших ба ихэд эвдэрч дээрх сийлбэр бараг мэдэгдэхгүй болжээ.

7-р буган хөшөө. Зургадугаар буган хөшөөнөөс урагш 8,5 м зайтай оршино. Түүний нүүрэн талын хавтгайд загварчлан дүрсэлсэн гурван бугыг хошуугаар хөшөөний орой руу хандуулан урлаж бугануудын доор нум, сум, толь урлаад доогуур нь хөрөөний шүд мэт хээтэй бүс татаж, бүснээс доош байлдааны зээтүү, бөөрөнхий толгой чичлүүр хутга дүрсэлжээ.

8-р буган хөшөө. Долдугаар буган хөшөөнөөс урагш гурван метр зайтай орших агаад түүний нүүрэн талын дээд хэсэгт нар, cap, түүнээс доош том жижиг долоон буга, зүүн хажууд нь мөн адил долоон жижиг буга, арын өргөн хавтгайд найман буга, баруун хавтгайн дээд хэсэгт гурван бугыг загварчлан дүрсэлж тэднээс таван талтай бамбай, бамбайнаас доогуур хөрөөний шүдтэй ижил хээтэй бүс, бүснээс доош загварчлан дүрсэлсэн нэг бугыг хошуугаар хөшөөний орой руу хандуулан урлажээ. Хөшөө 2,6 м өндөр, 0,6 м өргөн, 0,2 м зузаан.

9-р буган хөшөө. Наймдугаар буган хөшөөний чанх урд 3,5 м зайтай орших ба түүний баруун талын хавтгайн дээд хэсэгт таван талтай тагнай хээтэй бамбай дүрсэлж түүний доогуур хөшөөг тойруулан бүс татжээ. Хөшөөний нүүрэн талын хавтгайд дөрвөн, хажуугийн хавтгайд гурван бугыг урнаар хошууг нь хөшөөний дээд тал руу жишүүдүү хандуулан дүрсэлжээ. Хөшөө 1,5 м өндөр, 0,5 м өргөн, 0,45 м зузаан.

10-р буган хөшөө. Есдүгээр буган хөшөөнөөс баруунтай дөрвөн метрийн зайд орших бөгөөд түүний нүүрэн талын оройн хэсэгт нар, их биенд долоон бугыг загварчлан дүрсэлж, бугануудын доогуур хөшөөг тойруулан тагнай хээтэй бүс татаж бүсний доор нэг бугыг загварчлан дүрслэхдээ хошууг нь хөшөөний орой руу хандуулжээ. Хөшөөний бүснээс дээш зүүн хажууд дөрвөн буга, ард таван буга, баруун хажууд таван буга тус бүрийг загварчлан дүрслэхдээ хошуугаар нь хөшөөний дээд тал руу жишүүдүү хандуулсан байна. Хөшөө 2,2 м өндөр, 0,4 өргөн, 0,5 м зузаан.

11-р буган хөшөө. Есдүгээр буган хөшөөнөөс чанх урагш зургаан метрийн зайтай орших ба нүүрэн талын љргљн хавтгайд тав баруун хажуугийн нарийн хавтгайд таван бугыг загварчлан дүрслэхдээ хошуугаар нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулжээ. Хөшөөний бусад сийлбэрүүд элэгдэж эвдрээд мэдэгдэхээ больжээ. Хөшөө 3, 4 м өндөр, 0,6 м өргөн, 0,3 м зузаан.

12-р буган хөшөө. Арван нэгдүгээр буган хөшөөнөөс зүүнтэй 20 метрийн зайд орших агаад түүний нүүрэн талын өргөн хавтгайд толь, загварчлан дүрсэлсэн гурван бугыг хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан сийлжээ. Хөшөөний доод хэсгээр хөрөөний шүд мэт хээтэй хоёр давхар бүс татсан бөгөөд зүүн хажуугийн хавтгайд бүснээс дээш таван талтай тагнай хээтэй бамбай дүрсэлжээ. Хөшөөний бусад сийлбэрүүд элэгдэж эвдрээд мэдэгдэхээ больсон. Хөшөө 2 м өндөр, 0,7 м өргөн, 0,2 м зузаан.

13-р буган хөшөө. Арван хоёр дугаар буган хөшөөнөөс урагш 12 метрийн зайтай орших ба түүний нүүрэн талын өргөн хавтгайд хошуугаар нь хөшөөний баруун дээд өнцөг рүү хандуулан таван бугыг загварчлан дүрслээд доор нь таван талтай тагнай хээтэй бамбай цохиж гаргажээ. Хөшөө 1,8 м өндөр, 0,7 м өргөн, 0,3 м зузаан.

14-р буган хөшөө. 13-р буган хөшөөнөөс зүүн урд зургаан метрийн зайд хугарч эвдэрсэн хэвтэх ба дээрх дүрсүүд нь мэдэгдэхээ больжээ.