• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАР МАГНАЙН ХӨШӨӨ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс баруун тийш 8км-т, замын хажууд өргөн талуудаараа хойш урагш хандсан нэгэн өндөр хөшөө бий.

Эл хөшөөг хар бараан өнгийн урт чулуугаар оройг нь шувтан хэлбэр оруулан хийсэн бөгөөд өмнө зүг хандсан өргөн талын гадарга бүхлээрээ ховхрон унаж ямар ч зураг тэмдэггүй болсон бөгөөд хажууд нь нэг метр орчим урт хоёр нимгэн хавтгай хэлтэрхий буй. Хөшөөний хойш хандсан өргөн тал зураг дүрсгүй барсгар гадаргатай, харин нарийн хоёр талд янз бүрийн дүрс, тэмдгүүд сийлжээ. Үүнд: Хөшөөний зүүн тийш хандсан нарийн талын дээд хэсэгт зэрэгцээ хоёр нарийн хөндлөн зураас гаргаад түүний дор гурван ташуу богино зураас зэрэгцүүлэн сийлжээ. Түүний доогуур, буган хөшөөнд байдаг хүзүүний зүүлт хэмээн үздэг цуварсан дүгрэг хонхор цэгүүдийн үлдэгдэл бололтой хоёр хонхорхойтой. Тэдгээрийн дор бугын биеийн хэсэг байж болмоор нэлд нь хонхойлгож сийлсэн нэлээд том дүрс гаргажээ. Түүнээс доош алхан тамга хэлбэртэй жижиг дүрс, түүний дор амьтны бие гэмээр нэг дүрс, энэ хоёрын хажууд нэг гонзгой дүрс байна. Эдгээрээс доош хөшөөний нүүрэн талын ихэнх зайг эзлүүлэн нэгэн урт шулуун илдийг үзүүрээр нь доош хандуулан босоо байдлаар сийлжээ.

Илд нь гарын сарвуу хамгаалах хөндлөн шулуун чагтан балтагтай, тольтийн үзүүр хоёр булцуутайгаас гадна эргэж махийсан, гарын гогцоо хэлбэрийн хамгаалалттай. Мэсний дунд хэсэгт, зүүхэд зориулсан хоёр сэртгэр бүхий гогцоо гаргаснаас үзэхэд уг илдийг хуйтай нь дүрсэлсэн ажээ. Мэсийн үзүүр хэсгийн хоёр талаас хоёр ташуу сэртгэр гаргасан нь чухам юу болох нь тодорхойгүй. Илдийн ерөнхий урт 98 см, ишийн урт 22 см.

Илдийн дор угалзалсан эвэртэй, буган хөшөөнд хийсвэрлэн дүрсэлдэгтэй яг ижил хэлбэртэй боловч маш жижиг нэг бугыг дээш харуулан сийлжээ. Нөгөө баруун тийш харсан нарийн талын дунд хэрд гөрөөс гэмээр нэгэн амьтныг дээш хандуулан дүрсэлсэн байх ба түүний доор нь мөн нэг амьтны биеийн хэсгүүд гэмээр хоёр жижиг дүрс бий. Тэдгээрээс доош нэлээд зайтай, буган хөшөөнд түгээмэл дүрсэлдэг бугын адил зөрүүлсэн хөлтэй боловч эвэргүй, хоёр соотон чихтэй амьтныг дүрсэлжээ.

Хөшөөний газраас цухуйсан өндөр 236 см,өргөн 38 см, зузаан 18-22 см. Энэхүү хөшөө нь, бугын зураг дүрс үгүй боловч буган хөшөөнд байдаг бусад зүйлс, тухайлбал зэр зэвсэг дүрсэлсэн хөшөөний төрөлд багтах дурсгал юм. Ийм төрлийн хөшөө Монголын баруун нутгаар тархацтай ба цаг үеийн хувьд хүрэл, төмрийн түрүү үед холбогдоно.

Урьд нь монгол болон төв Азийн бусад нутгаас олдсон буган хөшөөдийн дотор чинжаал хутга дүрсэлсэн тохиолдол гарч байснаас бус илд сэлэм дүрсэлсэн зүйл тохиолдож байгаагүй билээ. Иймд энэ хөшөө манайд анх удаа олдож буй бас нэгэн нэн үнэт дурсгал болно.