1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХӨШӨӨТИЙН АМНЫ БУГАН ХӨШӨӨ

Архангай аймгийн Цэнхэр сумын төвөө баруунтай 10 км-т Хөшөөтийн ам гэдэг газар нэгэн буган хөшөө буй. Түүний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд дөрвөн буга загварчлан дүрсэлж доогуур нь өргөн бүс татжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайд гурван буга, арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биед хоёр буга тэдний доор толь (16 см диаметртэй), баруун хажуугийн нарийн хавтгайн дээд хэсэгт хоёр буга, доод бүсний дээрх нь бамбай сийлжээ. Энэ хөшөөний бүх бугыг загварчлан дүрсэлжээ. Хөшөө хоёр метр өндөр, 0.5 м өргөн, 0.25 м зузаан хэмжээтэй.
ТОО
0
0
0