• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ШАТАР ЧУЛУУНЫ БУГАН ХӨШӨӨ БҮХИЙ ДУРСГАЛ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг, аймгийн төвөөс зүүн хойш 12 км-ийн зайд Туйн голын хөндий рүү чанх урдаас орж ирсэн аманд байдаг. МЭӨ 3000 жилийн өмнөх хүмүүсийн оюуны соёлыг илтгэсэн дурсгал юм. Шатар чулуун дурсгалын цогцолбор нь 13 буган чулуу, дөрвөлжин булшны хэлбэртэй чулуун хашлаганууд, монгол шатрын дүрс хэлбэр бүхий чулуун хиргисүүр гэх мэт зүйлүүдээс бүрдэх бөгөөд нийт 50 гаруй чулуун дурсгал байдаг.  Буган чулууны оройн хэсэгт нарыг дүрсэлж, доор нь хэд хэдэн бугыг сийлж, доод талд нь бүс бүслүүлж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлжээ.

Хөшөөг саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урлажээ. Түүхийн олон цаг үеийг хамрах дурсгалууд нэг доор бөөгнөрсөн байгаа нь онцлог. Энэхүү шатар чулууны дурсгал нь ийм нэгэн домогтой ажээ. Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхжүүлэн шатар чулуун хөшөөдийг босгосон хэмээн ярилцсаар иржээ. Энэ домгийг нотлох зүйл нь сүг зургийн сийлбэрээр чимэглэсэн дөрвөлжин хашлага бүхий оршуулга ажээ. Түүний эргэн тойронд монгол шатрын дүрс бүхий янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсан тухай түүхийн зарим эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ.

1-р буган хөшөө. Нэгдэх дөрвөлжин булшны хойд өнцөгт босгосон ба хөх саарал өнгийн гантиг чулууг засалгүй хийжээ. Өндөр нь 1.3 м, өргөн нь 0.3 м, зузаан нь 0.25 м. Нүүрэн талын өргөн хавтгайд дээш цоройсон маягтай дөрвөн бугыг загварчлан дүрсэлсэн нь мэдэгдэх бөгөөд бусад дүрс мэдэгдэхгүй эвдэрч элэгджээ.

2-р буган хөшөө. Хоёр дахь дөрвөлжин булшны хойд өнцөгт босгож саарал өнгийн гантиг чулууг засалгүй нүүрэн талын өргөн хавтгайн оройн хэсэгт нар, түүнээс доош өөдөө цоройсон маягтай дөрвөн буга, хөшөөний хажуугийн нарийн талд хошуугаараа доош харсан нэг жижиг бугыг тус тус загварчлан хонхойлгон сийлж урласан нь сайн мэдэгдэх ба бусад дүрс он цагийн уртад элэгдэн баларч мэдэгдэхээ больжээ. Энэ хөшөөний өндөр нь 2.5 м, өргөн нь 1.65 м, зузаан нь 0.4 м.

 

3-р буган хөшөө. Дөрөвдүгээр буган хөшөөний хажууд хоёр дахь дөрвөлжин булшны зүүн урд хананд оролцуулан босгосон агаад хөх саарал өнгийн гантиг чулууг засалгүй нүүрэн талын дээд хэсэгт нь нар, их биенд нь гурван том буга, түүнээс доош чинжал хутга өөр нэгэн эдлэл дүрслээд доогуур нь нарийхан бүс гаргаж бүснээс нэг зүйлийг зүүсэн мэтээр урлажээ. Энэ хөшөөний баруун талын нарийн хавтгайн дээр бамбай, үхрийн дүрс, нүүрэн талд бүснээс дээш чинжаал, дэгээ зэргийг тус тус урлажээ. Хөшөө 2.9 м өндөр, 0.8 м өргөн, 0.25 м зузаан.

 

4-р буган хөшөө. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд загварчилсан байдлаар урласан дөрвөн бугын дүрс байгаа нь мэдэгдэх ба бусад зураг дүрс баларчээ. Хөшөөний өндөр 7.5м, өргөн нь 0.6м, зузаан нь 0.3м.

 

5-p буган хөшөө. Хоёрдугаар булшнаас зүүн тийш долоон метрийн зайд орших бөгөөд их биеийг ороолгон зургаан бугыг загварчлан дүрслээд түүний доогуур ханалсан хээтэй бүс гаргаж бүснээс чинжал хутга зүүж дүрсэлжээ. Хөшөөний өндөр 2.0 м, өргөн нь 0.4, зузаан нь 0.22 м. Зургаа дахь дөрвөлжин булшны бүрэлдэхүүнд 6,7,8,9,10,11-р буган хөшөөг оруулан босгожээ.

 

6-р буган хөшөө. Ягаан саарал өнгийн гантиг чулуугаар үйлджээ. Энэ буган хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт нар, их биеийг нь тойруулан загварчлан урласан дөрвөн буга, түүний доогуур хөрөөний ир мэт хошуулж хээлсэн өргөн бүс гаргажээ. Хөшөөний арын өргөн талд нэг буга, бүсний хооронд толгойгоор нь хөшөөний орой руу хандуулан хоёр морь (адуу), хажуу талын нарийн хавтгайд мөн бүснээс дээш тагнай маягийн хээтэй бамбай (таван талтай) зэргийг тус тус хонхойлгон цохиж гаргажээ. Хөшөөний өндөр 2.5м, өргөн нь 0.5м, зузаан нь 0.25м.

 

7-р буган хөшөө. Жижиг ширхэгтэй улбар ягаан туяатай гантиг чулууг засалгүйгээр хийж их биеийг нь ороолгон загварчилж долоон буга дүрсэлжээ. Бугануудын доор хөшөөний нүүрэн талд хоёр морь (адуу), толь, дугуй аагтай чинжал хутга, саадаг, зүүн хажууд нь бамбай тус тус урлаж доогуур нь хөшөөг тойруулан хөрөөний ир мэт хээтэй бүс гаргажээ. Хөшөөний өндөр 1.4м, өргөн 0.35м (дээд хэсгээрээ), сууриараа 0.65м, зузаан нь 0.25м.

 

8-р буган хөшөө. Хар ногоовтор өнгийн гантиг чулууг засалгүй үйлджээ. Энэ хөшөөний нүүрэн талын хавтгайд загварчлан урласан дөрвөн бугын дүрснээс бусад зүйл нь мэдэгдэхгүй болтлоо элэгдэж эвдэрчээ. Хөшөөний өндөр 2.6м, өргөн нь 0.4м, зузаан нь 0.20м.

 

9-р буган хөшөө. Ягаавтар туяатай саарал өнгийн гантиг чулууг засалгүй дээр нь бугын дүрсийг загварчлан урласнаас одоо хөшөөний орой руу хошууг нь харуулан сийлсэн зургаан бугын дүрс муухан мэдэгдэж буй. Хөшөөний өндөр 2.02м, өргөн нь 0.35м, зузаан нь 0.30м.

 

10-р буган хөшөө. Бүдүүн ширхэгтэй саарал өнгийн боржин чулууг засалгүй хийжээ. Хөшөөн дээрх зүйл ихэд эвдэрч элэгдсэнээс нүүрэн талын өргөн хавтгайд хошуугаар нь хөшөөний орой руу харуулан загварчлан урласан нэг буга, толь, зүүн хажууд урласан бамбай, баруун хажууд дээрхийн адил дүрсэлсэн хоёр буга мэдэгдэж байна. Хөшөөний өндөр 2.1м, өргөн нь 0.45м, зузаан нь 0.25м.


11-р буган хөшөө. Хөх туяатай саарал өнгийн боржин чулууг засалгүй хийжээ. Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт том бугын эвэр, зүүн хажууд нь хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан загварчлан дүрсэлсэн хоёр жижиг бугыг урласан нь мэдэгдэх ба хөшөө ихэд эвдэрч элэгдсэн учир бусад зүйлс мэдэгдэхээ больжээ. Хөшөөний өндөр 1.65м, өргөн 0.32м, зузаан 0.22м.

 

12-р буган хөшөө. Энэ хөшөө дээр дурдсан буган хөшөөнүүдийн бүрэлдэхүүнд нь оруулж үйлдсэн дөрвөлжин булшнаас зүүн урагш 100м зайд ойчжээ. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд загварчлан дүрсэлсэн дөрвөн бугыг хошуугаар хөшөөний орой руу хандуулан загварчлан дүрсэлсэн хоёр жижиг бугыг урласан нь мэдэгдэх ба хөшөө ихэд эвдэрч элэгдсэн учир бусад зүйлс мэдэгдэхээ больжээ. Хөшөөний өндөр 1.65м, өргөн 0.32м, зузаан 0.22м.

 

13-р буган хөшөө. Энэ хөшөө дээр дурдсан буган хөшөөнүүдийн бүрэлдэхүүнд нь оруулж үйлдсэн дөрвөлжин булшнаас зүүн урагш 100 м зайд ойчжээ. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд загварчлан дүрсэлсэн дөрвөн бугыг хошуугаар нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулан урлаж түүний доор нэгэн зэвсэг цохиж гаргажээ. Хөшөөний өндөр 2.7м, өргөн 0.6м зузаан нь 0.25м.