Өвөрхангайн Нарийнтээл сумын төвөөс зүүг хойш 23 км зайд далайн төвшнөөс дээш 1938 метрт Таацын голын сав газар бий. Энд хүхэрлэг бүтэц бүхий халуун рашаан байх ба 1 км орчим урсч, Таац голд цутгадаг. Нутгийн хүмүүс зуны улиралд рашааны ойролцоо түр нүүдэллэн ирж, амрангаа рашааныг эмчилгээ болгон хэрэглэдэг уламжлалтай.